Мэгжид Жанрайсиг шүтээнийг 1996 оны аравдугаар сарын 27-нд сэргээн залж, аравнай өргөж байжээ. 1991 онд ерөнхийлөгч П.Очирбат “Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай” 33 дугаар зарлигийг гаргаснаас хойш таван жилийн потор бурханыг бүтээж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд залсан юм. 1911 онд Богд хаант Монгол улсыг тунхаглахад тус шүтээнийг бүтээх тухай лүндэнг VIII богд Жавзандамба хутагт буулгажээ. Тухайн үед 300 000 лан мөнгө зарцуулж Жанрайсигийг бүтээсэн ч 1930-аад оны сүүлчээр буулгасан байдаг. Богд хаан тусгаар тогтнолд зориулж “Бүхнийг энэрэн өршөөгч, мэлмийг нээгч” хэмээн Жанрайсиг шүтээнийг олон түмний өглөг буянаар байгуулсан ажээ. Хожим 1988 онд ардчилал дэлгэрэх нөхцөл бүрдсэн үед сүсэгтнүүдийн санаачилгаар гурван сая гаруй төгрөгөөр сүмийг сэргээсэн гэнэ. Мөн бурхан шүтээнийг залах шаардлагатайг Засгийн газраас ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
80 тохой өндөртэй /27 метр/ Мэгжид Жанрайсиг бурхныг “Эрдэнэт”-ийн зэсээр урлаж, мутарт нь 1400 шахам грамм хорголон алт оржээ. Бие, өлмий, чимэглэл сэлтэд наяад мянган хуудас алт, 20 орчим төрлийн хоёр мянга гаруй чулуугаар шигтгээ хийсэн байна. Тариа будааны дээж, Ганжуур, Данжуур, соёмбо, түмэн наст хээгээр чимэглэсэн морин хуур тэргүүтнийг шүншигт залсан байдаг аж.
Б.Болд