Авлигатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа өчигдөр суллагдсан хэдий ч өнөөдөр ажилдаа орсон бололтой. Тэрбээр нийслэлийн “Хангарьд” ордноос 12 цаг 45 минутын үед гарч ирээд 0045... улсын дугаартай хар өнгийн “Лексус” маркын машинд сууж явсан байна. Энэ нь зарим хүнд Ч.Сангарагчаа төрийн албандаа эргэн орсон гэх эргэлзээг төрүүлээд байгаа юм.
ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн 411 дүгээр хорих ангийн аж ахуйн хэлтэст хоригдож байсан түүний ялыг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүхээс тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн юм. Ингэж АТГ-ын удирдах албанд ажиллаж байсан Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар өмгөөлөгчдийнхөө гаргасан гомдлын дагуу тэнсэн ялтай суллагдаад байгаа билээ.
Б.Чимэг