
- Нэлээн ажил болсны эцэст цагдаагийнхан хулгайчийг барьж саатуулсан. Гадаадын хүний эд зүйлс хулгайлсан этгээд нь хувь заяаны шоглоомоор бас гадаад хүн болж таарсан гэж Эрхүү дэхь Оросын Дотоод явдлын удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч Раиса Силина мэдгэдэв.
Хулгайн хэргээр ял эдэлж байгаад хэдхэн хоногийн өмнө суллагдсан, Монгол улсын 43 настай иргэн энэ хэргийг өдүүлсэн байна. Цагдаа нар монгол хулгайчийг саатуулан алдсан зүйлсийг нь индонези жуулчинд эргүүлэн өгчээ. “Засрал хүмүүжлийг олоогүй тал нутгийн хүү дахиад хэдэн өвлийг Сибирийн хар гэрт өнгөрөөх болох нь” гэж Эрхүүгийн хэвлэлүүд бичжээ.
Монгол хэрэгтний зургийг Эрхүүгийн цагдаа нар тараасан боловч нэрийг нь дурдаагүй байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (30)