

Ши Жинпинийг намын даргаар сонгогдсоноос долоо хоногийн дараагаас төрийн өндөр албан тушаалтнуудад шалгалт хийж эхэлсэн юм. Харин авлигын эсрэг бодлогын хүрээнд Хятадын нэр хүнд бүхий улс төрч баривчлагдсан талаар “Guardian” агентлаг мэдээллээ.
Хятадын авлигын эсрэг комисс Сичьюн аймгийн намын дэд дарга Ли Чанченьд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар өчигдөр мэдээлсэн байна. Өнгөрсөн сарын 19-өөс олны өмнө үзэгдэхээ больсон Ли Чанчень мягмар гаргаас эхлээд чухал уулзалтууддаа оролцохгүй байсан юм.
Ли Чанчень нь 1980-аад оны дунд үеэс намдаа зүтгэж эхэлсэн ахмад улс төрчдийн нэг юм. Түүнийг чухам ямар үндэслэлээр авлига авсан гэж үзсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Харин олон улсын шинжээчид Ши Жинпиний авлигын эсрэг бодлого бодит өөрчлөлтийг авчирна хэмээн дүгнэснийг сайт дурджээ.
Д.Идэр