
Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний шошгонд заавал байх мэдээллийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар үйлдвэрлэсэн он сар, хадгалах хугацаа, нөхцөл, тэжээллэг чанарын үзүүлэлт, орц, найрлага, гаж нөлөө, хориглох заалтууд гэсэн мэдээлэл багтах юм. Мөн шошго худал мэдээлэл агуулсан, өөр бүтээгдэхүүний нэрээр бичигдсэн, олон улсын тогтсон тэмдэглээг тусгаагүй, өөр бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг ашиглан хуурамч шошго ашигласан, унших боломжгүй, ойгомжгүй бичсэн бол зөрчилтэй гэж үзэх юм байна.