
С.Оюун байгаль орчныг ихээр бохирдуулж байгаа орнуудын зүгээс олон улсын хэмжээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний нөлөөлөл, эрсдлийг багасгахад дорвитой арга хэмжээ авч, хөгжиж байгаа орнуудад техник технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизм бүрдүүлэх талаар шийдвэртэй алхам хийх шаардлагатай байгааг онцоллоо. Монгол улс ч гэсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулах хүрээнд Япон зэрэг улс оронтой хүлэмжийн хийг бага ялгаруулах хөгжлийн түншлэл байгуулахаар идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн БОНХ-ийн сайд энэ удаагийн Бага хурлаар тодорхой шийдэлд хүрч, үйлдвэржсэн орнуудын хүлээх хариуцлагыг шинэчлэн тодорхойлох талаар шийдвэртэй, бодит алхам хийхийг зохион байгуулагчдад уриаллаа.
Мөн өдөр манай төлөөлөгчид “Байгалийн бэлчээрийг хамгаалах, түүний нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” тухай асуудлаар семинар хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн, Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Зүүн Хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, Швейцарийн Хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын төлөөлөгчид болон бусад улс орны 60 гаруй хүн оролцож, санал бодлоо солилцов гэж БОНХЯамнаас Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэлээ.
Сэтгэгдэл (2)