Хар шуурга тус хотын хоёр дүүргийг өнөөдөр өглөө дайран өнгөрсөн байна. Тус улсад ховор тохиолддог шуурга маш хүчтэй байсан тул модод үндсээрээ булгарч, байшингуудыг дээвэр хууларсан байна. Мөн 150 гаруй байшин эвдэрч сүйдэн, 250 хүнд агаараар тусламж үзүүлж, долоон хүн хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Хар шуурганаас болж олон тооны нислэг хойшлогдоод байгаа юм.
Тус улсын Иргэний аюулгүй байдлын албаны мэдээлснээр амиа алдагсдын хоёр нь сургуулийн барилга дээр ажиллаж байсан аж. Тэдний нэгийг модонд цохиулж амиа алдсаныг тогтоосон байна.
Шуурганд өртсөн нэгэн оршин суугч торнадог “таван минутын сүйрэл” хэмээн тодорхойлжээ. Орон нутгийн цагаар пүрэв гаргийн 16:30 цагт болсон хар шуурганы дараа дуу цахилгаантай ширүүн бороо ихээр цутгаж байна.

Д.Идэр