
Уг хуульд тусгаснаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын зарчмыг тодорхой болгосон талаар танилцуулгадаа байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан. Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцахаар хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон үндэсний техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болох заалтыг оруулах эсэх талаар гишүүд саналаа илэрхийлж байна.