Хүний амьдралыг хайр дурлалгүйгээр төсөөлшгүй билээ.

У.Шексперийн алдарт “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжгийн зохиолыг мюзикл
хэлбэрээр тоглохоор болжээ. Тус мюзиклийн гол дүр болох
Ромеод “A-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем”
хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар тоглох юм байна. Дээрх уран бүтээлчдийн
дуулах ур чадвар, хоолойны өнгө, хөгжмийн боловсрол зэргийг харж
сонгосон гэнэ. Энэ бүтээлийг мюзикл хэлбэрээр тавихын тулд удаан хугацаагаар
судалж, бэлтгэсэн байна. Мюзикл хэзээ, хаана тоглох нь удахгүй тодорхой болох аж.
Сэтгэгдэл (8)