
-МАХН-ын дарга Н.Энхбаяр эмнэлэгт хэвтээд дөрвөн сар боллоо. Өнөөдрийг хүртэл онош нь тодорхойгүй байна?
-Манайд нарийн шинжилгээ хийх боломжгүй байна. Өндөр хөгжилтэй оронд хийлгэх шаардлагатай байгаа. Өдөр өнгөрөх тусам уураг буюу альбимуны хэмжээ нь буурч байгаа. Хоол, тэжээлийн дугагдалтай холбоотойгоор зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаанд сульдал үүссэн. Ялангуяа зүрхний булчингийн үйл ажиллагаанд тэжээлийн дутагдлын шинж илэрсэн. Цусан дахь билирубин буюу хорт бодисны хэмжээ их байна. Эмчилгээ хийлгэж байгаа ч мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй байна. Ер нь эсийн түвшинд биеийн ерөнхий байдалд нь өөрчлөлтөд орсон. Товчоор хэлбэл, амь насанд нь аюултай байдал үүсээд байна.
-Яг ямар оноштой юм бэ?
-Хүмүүс эмчилгээнд ороод аюулгүй боллоо гэж ойлгоод байна. Монголд Н.Энхбаяр шиг удаан хугцаагаар өлсгөлөн зарласан тохиолдол гарч байгаагүй. Ерөнхийдөө өлсгөлөн зарласны дараа эмчилгээ хийх маш төвөгтэй байдаг. Алгуурхан тайван нөхцөлд эмчилгээ хийхгүй бол болдоггүй юм. Эмнэлэг гэж яригдаж байгаа болохоос биш хатуу хараа хяналтан дор тэр хүн байгаа. Сэтгэлзүйн хувьд дарамт шахалт ихтэй байгаа учраас бие организмын хувьд сайжрахгүй байна. Наад зах нь цэвэр агаар хөдөлгөөн хэрэгтэй байна.
-Өнөөдөр эмч нар яагаад эмнэлэгт биш МАХН-ын байранд мэдээлэл хийж байгаа юм бэ. Хэтэрхий улстөржиж байгаа биш үү?
-Намын байранд л мэдээлэл хийж байгаа болохоос улстөржөөгүй. Мэдээлэл хийх газар хайсан л даа. Хэвлэлийн хүрээлэн энтэр боломжгүй гээд тэгээд намын байранд хийж байна.
-Эмнэлэгт хэвтээд дөрвөн сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл нам жим байж байгаад гэнэт яагаад хурлын өмнөх өдөр мэдээлэл хийх болов?
-Эмч нарын дүгнэлт өчигдөр л гарсан. Тэгээд мэдээлэл хийж байна. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярын биеийн байдлын талаарх мэдээллийг өгч байсан.
-Маргааш дээд шүүхийн шийдвэр Н.Энхбаярын эсрэг гарвал өлсгөлөн зарлана гээд байгаа. Энэ нь боломжтой юу?
-Тэрийг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Түүний ухаан санаа нь эрүүл, хэвийн байгаа. Тиймдээ ч өмнөх байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Би буруугүй гэдгээ хэлээд өлсгөлөн зарласан. Энэ удаад ч шүүхийн шийдвэр буруу гарвал дахин өлсгөлөн зарлана гэсэн байр суурьтай байгаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (38)