“АМЕ Интернэшнл” компани нь Австри улсын Вена хотод төвтэй, Олон улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын технологийн цогц шийдлийг хангадаг компани юм. Анх 1995 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн салбарт технологийн нарийн төвөгтэй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай компаниудын нэг бөгөөд тус компанийн үндсэн үйл ажиллагаа нь эмнэлгийн мэдээллийн систем болон цахим шийдлүүд, зөвлөх болон эмнэлгийн инженерийн асуудлууд, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх явдал юм. Хятад болон Азийн хэд хэдэн орнуудад төсөл хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа туршлагатай.
Түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцах явцад талууд тус төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэн эргэн холбогдож ажиллахаар харилцан тохиролцов.