

Газар хөдлөлтөөр найман хүн амиа алдаж, 12 хүн хүнд бэртжээ. Ираны Улаан хавирган сар нийгэмлэг 15 багийг дайчлан хүмүүсийг авруулахаар ажиллуулсан байна.
Тус улсын Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр орон нутгийн цагаар 20:38 цагт болсон газар хөдлөлтийн дараа 12 хүн доргилтод өртсөн хэмээн бүртгүүлсэн байна. Газар хөдлөлтийн голомт Иранийн гүргэм цэцгийн гол нутаг Кайен хотоос 42 км-ийн зайд болжээ.
Иранд хүчтэй газар хөдлөх тохиолдол элбэг байдаг юм. 2003 онд Бам хотод болсон 6.6 баллын хүчтэй газар хөдлөлтөөр 25000 хүн амиа алдаж байсан юм. Өнгөрсөн наймдугаар сард дараалан хоёр удаа газар хөдлөхөд 300 гаруй хүн амиа алдсан юм.
Д.Идэр