УИХ-ын гишүүн Х.Наранхүүг 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа арван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр анх АТГ-аас шалгаж яллагдагчаар татсан билээ. Гэвч хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцсаны дараа зүйлчлэлийг нэмэх санал гаргасан байдаг. Тиймээс Х.Наранхүүг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж өнгөрсөн сарын сүүлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Тодруулбал, түүний өмч хөрөнгийг битүүмжилж, хилээр гарахыг нь хориглосон юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт түүний хэргийг харъяалалын дагуу Улсын мөрдөн байцаах газрын VI хэлтэст шилжүүлсэн байна.
Б.Чимэг