зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Ц.Нямдорж 157 кв/м тансаг сууцандаа сарын 4.5 сая төгрөг төлж байна

2011-10-28
0
ЖИРГЭХ

нямдоржОлон тэрбумын үнэтэй гэгдэж буй тансаг сууцандаа сайд Ц.Нямдорж хөлсөөр суудаг хэмээн учирлаж байна. Гэхдээ энэ нь түүнийг албан ёсоор мэдүүлсэнээсээ гадуур, нууж хаадаг орлоготой гэдгийг үгүйсгэн хэргээс цайруулах баримт огт биш. Харин ч хууль бус орлого байдаг бол тэрийг нь нотлох утасны нэг үзүүр байж мэднэ. Хөлсний байранд суудаг хүн бүр ядуу, даржин байдаггүй. Айлын хашаанд гэр хөлсөлж амьдардаг хүнийг хөрөнгө чинээ тааруу гэж хэлж болох ч тансаг харш түрээсэлж суудаг хүн тэр хэмжээнийхээ орлоготой л байж таарна. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж байрныхаа түрээсэнд хэдийг төлдөг вэ? Төлж буй мөнгөний хэмжээ, албан ёсоор олдог орлого хоёрынх нь хооронд хэр их зөрүү бий бол?

Юуны түрүүнд түүний амьдарч буй байрыг сонирхоё. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо  буюу Зайсангийн амны дөрөвдүгээр хэсэгт байрлах “Bella Vista” хэмээх нэртэй хоёр ихэр цамхагийг “MCS групп”-ын охин компани “MCS Property” ХХК барьж ашиглалтад оруулжээ. Тус бүр 20 давхар хоёр цамхагийг “Tower 400”, “Tower 500” гэдэг бөгөөд орчин нөхцлийн хувьд нийтэд нь “Modern”, ”Classic” гэж хоёр ангилдаг байна. Хоёр цамхаг нь дотор гадаргүй люкс ангиллын орчин нөхцлийг бүрдүүлсэн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий цогц хотхоныг бүрдүүлдэг. Тэгээд ч “Five Star Living” буюу “Дээд зэргийн амьдрах орчин” гэсэн утгатай уриаг нэрийн хуудсаа болгосон  биз. Хотхоны оршин суугчдын дундын хэрэгцээнд зориулж бассэйн, ресторан, гоо сайхны салон, зочдын танхим, хүнс барааны дэлгүүр, фитнес заал, хүүхдийн тоглоомын газар, хөлбөмбөг хоккэйн мини талбай, сагсан бөмбөгийн заал, хими цэвэрлэгээний газар байгуулжээ. Цамхагууд газар доогуурх хонгилоор хоорондоо холбогддог, цахилгаан шатаар доош буухад хурлын заал, машины гарааш гэх мэт бусад байгууламж угтмуй. Дохиолол хамгаалалтын иж бүрэн систем, 24 цагийн харуул суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаална. Байрууд барууны хийцийн бүрэн тавилгатай бөгөөд утсан холбоо, IPTV, утасгүй интернэт, угаалгын машин, хатаагчаас авахуулаад аяга халбага хүртэл бүгд цаанаасаа. Бүх байр ижилхэн таван өрөөтэй, үүнд хоолны өрөө, зочны өрөө, нэг том унтлагын өрөө, хоёр жижиг унтлагын өрөөтэй юм. Хоёр жижгийн нэгийг суугчийн үзэмжээр оффисын зориулалтаар тохижуулж болно. Бүх өрөө нийлээд 157 кв/м талбайтай аж. Байрны дотроос гадагш үзэгдэх талбай туйлын уужим бөгөөд ховор, өвөрмөц. Урагшаа Богд уул, Зайсан толгой, Бурханы хөшөө, хойшоо Улаанбаатар хот алган дээр тавьсан мэт харагдана. Ялангуяа эдгээрийн шөнийн үзэсгэлэн харсан хүнийг эрхгүй тайвшруулмаар, баясгамаар, өөрөөрөө бахдуулмаар. “MCS Property” ХХК дахь манай эх сурвалжийн мэдээлсэнээр одоогоор “Tower 400”-д 5-6 байр үлдээд байгаа бол “Tower 500”-д байруудын тавилгыг угсарч байна.

Сайд Ц.Нямдоржийнх гэдэг айл ийм байранд амьдарч байдаг байжээ. Харин түрээсийн байранд амьдардаг энэ “ядарсан” сайд байрныхаа хөлсөнд хэдийг төлдөг бол?  “Таван одтой” энэ байранд суух хүн тав аравхан цаас төлдөггүй л байлгүй. “Bella Vista” хотхонд ноднин жилээс амьдарч буй Их Британийн иргэний энэ талаар хэлсэн баримтыг “MCS групп”-т ажилладаг, нэрээ хэлэхийг хүсээгүй манай баттай эх сурвалж шууд нотлов. Тэдний хэлсэнийг үзвэл, “Bella Vista” хотхоны түрээсийн төлбөр хоёр янз. Нэгээс наймдугаар давхарт байр түрээслэхэд дөрвөн сая 500 мянган төгрөг. Харин есөөс дээш давхарт илүү ч үгүй, дутуу ч үгүй таван сая янчаан. Гайхахаар ч үнэ биш, “Five Star” юм чинь.

Хэчнээн хөлснийх ч байсан, хүнийх ч гэж хэлсэн, хөөрхийлүүлэх гэж ч үзсэн Ц.Нямдорж ийм өртөгтэй байранд сууж байна. Тэрбээр наад зах нь хагас жилээр түрээсийн мөнгөө төлсөн байлаа гэхэд тэр нь 27 сая. “MCS”-ийнхэн сандаргаад, дарлаад, хорголоо тоолоод түүнээс түрээсийн мөнгөө жилээр нь авсан бол тэр нь 54 сая. Өөрийнх нь зүйрлэсэн цагдаагийн кобан гэдэг байр дор хаяж арвыг барихаар мөнгө. (Хүүхдүүдийнх нь зээлээр бариулж буй байрны өртөг хоёр кобан барих зардлаас хэтрэхгүй гэж тэр өөрөө хэлсэн юм) Төсвийн цалингаар амьдардаг жирийн монгол айл байр хөлсөлж суухдаа Ц.Нямдоржийн байрандаа нэг сард зарцуулдаг мөнгөөр бүтэн жилийн хөлсөө өлхөн төлчих юм. Элдэв бусын орлогогүй, буруу гарын мөнгө үзэхээрээ биеэр нь юм туурдаг, зөвхөн цалингаараа амьдарч заримдаа хоосон хонодог, үүндээ туйлын жаргалтай явдгаараа Халх дөрөв, шавь тавд цууд гарсан энэ эр 2010 онд 10 сая 279 мянга 400  төгрөгийн орлого олсоноо АТГ-т мэдүүлсэн бий. Өөрт байдаг уртаашаа ганц байраа 170 сая төгрөгөөр үнэлсэн нь үнэн. Гэхдээ тэрийгээ зараад “Five Star”-дан тансаглаж байгаа бол зарлаа гэж дуулдмаар, дуулдаагүй. Тэгээд ч өөрийн байраа зараад хүний байранд мөнгө төлж суун тэнэгтсэн гэхэд ядаж нас нь биш, бас нэг имижээр цууд гарах гээгүй л бол. Өөр өчүүхэн буурай хөрөнгө бий нь бий, гэхдээ мэдүүлэгтээ тэмдэглэсэн тэр 10 адуу, мөн арвын зэрэг хонь нь тансаг байрных нь сарын түрээсэнд ч хүрэхгүй юм. Ийм л байна. Хэзээ нэгэн цагт сэтгэлээ онгойтол яримаар зүйл сайд Ц.Нямдоржид бас л үлдсэн бололтой. Хэзээ нэг тэгж хэлээд хэнгэнэтэл санаа алдах бол доо.

Хоёр хар хэрээ нэг нэгнийхээ харыг гайхаж байна. Гайхах юм мөн ч их байна даа.

Б.Бат-Амгалан

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    3 цаг 21 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    7 цаг 38 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    7 цаг 49 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    8 цаг 18 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 36 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    8 цаг 52 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    21 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК