2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Алтанбулаг сум/, Ерөө, зүүн хажуугийн Онон /Дадал сум/, Улз /Дашбалбар/, Хангай нуруунаас эх авдаг Сэлэнгэ /Хялгант-Зүүнбүрэн- Сүхбаатар/, Орхон /Орхон-Сайхан/ , Идэр, Зэгстэй, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-50 см нэмэгджээ. Тодруулбал, олон жилийн дунджийг 15-75 см, Ховд, Булган, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.