Өнөөдөр төвийн болон нутгийн хойд хэсгээр, маргааш баруун зүгийн нутгаар, харин нөгөөдөр зүүн хагаст цас орно. Энэ үеэр салхи зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуургатай. Уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө 2-3 градус хүйтэн байна. Харин өдөртөө 11-16 градус дулаан байна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Арван нэгдүгээр сарын эхний өдрүүдэд цаг агаар хүйтэрч, цас орох урьдчилсан мэдээ гарчээ. Сарын дунд үеэс хүйтний эрч суларч өмнөх жилтэй харьцуулахад дулаахан байх нь. Арваннэгдүгээр сарын сүүлчээр нэлээд хүйтэрч Завхан, Баянхонгор аймгуудын хойд хэсгээр шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 гардус хүйтэрнэ. Бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус байна.