Ирж буй оныг бид 2012 гэсэн тоогоор нь билэгдэж олон зүйл хүлээж байгаа. Зарим хүмүүс дэлхий сүйрнэ гэж зөгнөж байсан бол зарим нь асар их өөрчлөлт авчирна ч гэж ярьж байгаа. Ямартаа ч од эрхэсийн хувьд дараахь содон үйл явдал тохиох юм байна.
   НАСА-гийн тооцоолж буйгаар ирэх тавдугаар сарын 20-нд нар бөгжин хэлбэртэйгээр бүтэн хиртэх аж. Эл үзэгдэл БНХАУ болон АНУ-ын Калифорни мужид тодорхой харагдана. Харин зургадугаар сард Сугар гараг энэ зуунд сүүлчийн удаа нарны тойрог замтай давхцах юм байна. Эрдэмтдийн тооцоолж буйгаар эл үзэгдэл 2117 оноос нааш тохиохгүй гэнэ.
    2012 он бүтэн сайн өдрөөр эхлэх бөгөөд хоёрдугаар сар 29 хоногтой буюу өндөр жил байх нь. Ирэх оныг НҮБ-ын ерөнхий Ассамблей “Олон улсын хамтын нөхөрлөлийн жил болгохоор шийджээ. Эдийн засаг, улс төрийн харилцаанд улс орнууд хамтран шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн уриалж буй юм.