Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Гэрэлт дэнлүү хөөргө ёслолын тасалбар 10,000 төгрөгийн үнэтэй байна. Дашням, Балжинямтай билэгт сайн өдрөөр сүсэгтэн олон цугларч, гэрэлт дэнлүү хөөргөж, зул өргөдөг уламжлалтай болоод удаж байна. Гэсэн ч бас л араасаа шүүмжлэл дагуулсаар. Уг арга хэмжээний тасалбар нь хэтэрхий үнэтэй тул бэл муутай сүсэгтнүүдэд зөвхөн зурагтаар харж даган баясах боломж л олддог. Дээр нь өнгөрсөн жил зохион байгууллалт муу байснаас олон хүн үүдэн дээр нь бөөгнөрч, хэрүүл маргаан үүссэн билээ. Өнөөдөр орой 6 цагаас эхлэх энэ ёслолын тасалбар олдохгүй байгаа тул зарим хүн үнийг нь хэд дахин нэмэн зарж байгаа аж.