Өнөөдөр Улаанбаатар нийслэл хот байгуулагдсан түүхэн өдөр тохиож байна. Нийслэл Улаанбаатар хотын 372 жилийн ой энэ өдөр тохиож уг ойг тохиолдуулан “Нийслэлчүүд 2011” баярын өдөрлөгийг энэ өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр урлаг, соёлын нэгдсэн тоглолт, баярын худалдаа үйлчилгээ, маскарад шоу парад, спорт урлагийн тэмцээн, түргэн халуун хоолны фестиваль, кофе, цайны фестиваль, витамин аминдэмийн фестиваль, гэрэлт дэнлүү хөөргөх ёслол, “Их хотын соёл түгээгч 2011″ хүндэтгэлийн ёслол болох юм. Мөн нийслэлийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр 15 цагаас Монгол бөхийн өргөөнд болох билээ.