Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөшөөтийн уурхайд явуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хайгуул олборлолт явуулсан газарт нөхөн сэргээлт хийн тухайн орон нутагт хүлээлгэж өгсөн актгүй, нөхөн сэргээлтийн дүгнэлт, уурхайн хаалтын төлөвлөгөөгүй байв. Мөн уурхайн нь техник, эдийн засгийн үзүүлэлтэд заагдсан өрнөлт, хүчин чадлын дагуу явагдахгүй байгаа зэрэг дутагдал илэрчээ. Уулын ажлын батлагдсан төлөвлөгөөгөөр Хөшөөтийн уурхайд энэ онд 11542.25 мян.м. куб хөрс хуулж, 2454.01 мянган тонн нүүрс олборлохоос 2150.0 мянган тонныг нь экспортлохоор болжээ. Хөшөөтийн уурхай 85 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд тал нь коксжсон, тал нь энгийн нүүрс. 85 сая тонн нүүрсний нөөцийг зөвхөн Хөшөөтийн уурхай байгуулахаар хашаа хатгасан талбайн хэмжээгээр тогтоосон байна.