Монголын хүн амын багагүй хувийг хүүхэд багачууд эзэлдэг. Харамсалтай нь жилд дунджаар 9 мянга гаруй хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигддөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс Нийслэлийн хүүхдийн төлөө газраас хамгаалуулах эрх нь зөрчигдсөн болон зөрчигдөх эрсдэлд байгаа хүүхэд багачуудад үйлчилгээ үзүүлэх албан ёсны төвтэй боллоо. Энэ төв нь хүүхэд хамгааллын асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Хүүхэд хамгааллын үйлчилгээний төв нь 24 цагийн турш “ Хүүхдийн утас -123 ” утсыг ажиллуулахаар болжээ.Энэ утсаар хамгаалал хэрэгтэй хүүхэд багачуудын талаарх мэдээллийг хүлээн авна. Цаашид хүүхдийн эрх зөрчигдсөн талаарх мэдээлэлд судалгаа шинжилгээ хийн, төрөл бүрийн сургалт, зөвөлгөө зохион байгуулахаар болжээ.