Зэсийн үнэ Лондонгийн бирж дээр нэг метр тонн нь 8145 ам.доллар болтлоо өсөв. Энэ өсөлт нь нэг долоо хоногт өссөн хурдаараа зэсийн хувьд дээд амжилт боллоо. Зэсийн үнийг даган никель, цагаан тугалга, цайрын ч үнэ бас өсчээ. Европт туслахаар амласан Хятад улсын амлалт нь зэсийн үнийг хөөрөгдөх гол хүчин зүйл боллоо гэж салбарын шинжээчид үзэж буй аж. Энэ хүчин зүйлийн нөлөө зэсийн үнийг 14% өсгөж орхисоныг Bloomberg “1986 оны 4-р сараас хойш болж байгаа гоц үзэгдэл” хэмээн онцолжээ. 450 сая ам.долларын хөрөнгийг зэсийн зах зээлд эргэлдүүлдэг Гарднер хэмээгч менежер "Та зэсийн дахин хямдрахыг энэ онд олж харахгүй" гэж хэлсэн байна.