Амжилтаараа энэ жилийн Геннисийн номонд бичигдсэн дуучин Аделе 2011 оныг дуустал төлөвлөөд байсан бүх тоглолтоо цуцаллаа. Учир нь түүний хоолой өвдөж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмч нар түүнд удаан хугацаанд хоолойгоо амраахыг зөвлөсөн байна. Дуучин 10-р сарын эхээр АНУ-д хийх байсан 10 тоглолт, мөн дараагийн сард Англид хийх байсан 6 өдрийн аялан тоглолтоо цуцлаад байгаа юм. Өнгөрсөн сард тэрээр тоглолтын үеэр даарснаас болж хоолой нь өвдөж, эмчлүүлэх болсон билээ. Аделе өөрийн веб сайтад “Би маш их санаа зовж, сэтгэлээр унаж байна. Надад удаан хугацаанд бүрэн эмчилгээ хийлгэх эсвэл хоолойгоо үүрд алдах хоёр сонголт тулгарлаа. Би мэдээж хоолойгоо эдгээхийг хүсч байна” гэж бичжээ.
Б.Баяр