Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан ерөнхий сайд С.Батболд АНУ-д айлчилж байгаа билээ. Монголын талаас энэ жилийн “НҮБ-ын өдөр”-т зориулсан концертыг хариуцан зохион байгуулж байгаа юм. Ерөнхий сайд “Энэ үдшийн урлагийн тоглолт нь дэлхийн улс түмний соёл өөр хоорондоо ялгаатай, өвөрмөц онцлогтой хэдий ч хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл юм гэдгийг онцлон харуулахад бидний зүгээс оруулах бас нэгэн өчүүхэн хувь хандив юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын жагсаалтад орсон соёл, урлагийн хэд хэдэн гайхамшигт бүтээлээр дамжуулан та бүхэн манай үндэсний уламжлалт соёлын онцлогоос мэдэрч таална гэдэгт найдаж байна” гэв.
   Тэрээр өнгөрсөн 50 жилд хүний нөөц болон чадавхийг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгалийн гамшгийн эсрэг зохистой арга хэмжээ авах зэрэгт НҮБ-ын тусламж, дэмжлэг нэн чухал байсныг тэмдэглэн хэлсэн. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан-ы 2009 онд хийсэн айлчлал хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн гэдгийг дурдлаа.
   Монгол улсын хувьд Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Мөн зэр зэвсэг хураах, хөдөөгийн эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын зэрэг асуудлаар НҮБ-ээс гаргасан холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлсээр ирсэн юм.