Сирид ерөнхийлөгч Башар Ал Ассадыг огцорхыг шаардсан бослого үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн байдлаар сирийн цэргийн хүчнийхний гарт 37-н босогч амиа алджээ. Энэ удаад амь үрэгдсэгсдийн ихэнх нь Хама болон Хомс хотын босогчид байсан юм. Тэд Нато-гаас хамгаалалт хүсч сирийг нислэггүй бүс болгохыг шаардаж байна. Сирид өнгөрөгч 3-р сард ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг бослого гарч эхэлснээс хойш 3-н мянга гаруй босогч амиа алджээ. Ассадын засгийн газрын цэргийн хүчнийхэн бослогыг дарах нэрийдлээр олон мянган хүний аминд хүрээд байгаа юм. АНУ, европын холбоо, арабын лиг тэргүүтэй олон орон сирийн засгийн газрыг энэ цус урсгасан ажиллагаагаа зогсоохыг шаардсаар байна. Мөн зарим саудын Араб, Кувейт зэрэг орнууд ч Сири дэх элчин сайдуудаа эргүүлэн татаж авсан. Маргааш Катарт Арабын лигийн төлөөлөгчид Сирийн албаныхантай уулзаж үүсээд байгаа хямралыг дуусгах талаар ярилцана. Босогчид Ассадыг Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн адил буулган авахад НАТО-гийн хамгаалалт чухал үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Хомс хотын босогчид Сирийг нислэггүй бүс болгохыг хүсч байна гэсэн утга бүхий уриа лоозон барин жагсч байна.