Өмнөд солонгосын “Самсунг” корпораци үзүүлэлтээрээ “Аппле”-г давж дэлхийд тэргүүлэх ухаалаг гар утас үйлдвэрлэгч болсон байна. Өнгөрөгч 9-р сарын үзүүлэлтээр Самсунг 28 сая ухаалаг гар утас зарсан бол Аппле 17-н саяыг заржээ. Харин Нокиа корпораци 16,8 гар утас зарсан байна. Энэ нь Самсунгийн хувьд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн жил Аппле зах зээлийн 17 хувийг эзэлж байжээ. Самсунг шинэ ухаалаг гар утаснуудаа Аппле-с хурдан хугацаанд гаргаж чадсанаар сүүлийн 3-н сарын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн байна. Хэрэглэгчид Аппле-н iphone 4S гар утсыг гарахыг хүлээж iphone утсыг их хэмжээгээр худалдаж авахаа болиод байсан юм. Аппле-нхан энэ сарын 4-нд iphone 4S утсаа олон нийтэд танилцуулсан. Энэ утсыг Самсунгтай өрсөлдөх хүчирхэг зэвсэг гэж үзэж байгаа юм. Зул сарын баярын үеэр iphone 4S-н тусламжтайгаар Аппле-г Самсунгийн одоогийн байр сууринд очно гэж шинжээчид үзэж байна. Iphone 4S ухаалаг гар утас худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 4 сая гаруй ширхэг зарагджээ.