Sony корпораци гар утас үйлдвэрлэгч Sony Ericsson-ийг бүрэн эзэмшилдээ авчээ. Үүнээс хойш Sony Ericsson гар утас дандаа Sony нэртэй гарах юм байна. Sony корпорацийн тэргүүн Ховард Стрингер хэвлэлийнхэнд хандан “Бид хэрэглэгчидтэйгээ илүү ойрхон ажиллах хэрэгтэй байна. Телевизор, ухаалаг гар утас, лаптоп зэрэг орчин үеийн хүний бүхий л хэрэгцээг хангахаар төлөвлөж ажиллаж байгаа учраас Sony Ericsson-ийг өөртөө нэгтгэсэн” гэж хэлсэн байна. Харин олон улсын ажиглагчид энэ нэгдлийг ихэд сайшааж байгаагаас гадна хэрвээ шинэхэн Sony сайн ажиллаж чадвал, Samsung болон Apple брендыг ардаа хаях магадлалтай гэж үзэж байгаа юм байна.