Жил жилийн улсын наадамд бөхчүүд допинг хэрэглэсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татдаг боллоо. Энэ жил ч уламжлал давтагдлаа. Ховд аймгийн харъяат улсын начны болзол хангасан Ч.Цогбаяр, Улсын харцага болсон Г.Алтангэрэл хоёрыг допинг хэрэглэсэн гэж мэдээлсэн. Ховдын шинэ цолтнууд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөлгүй БНСУ-ыг зорьсон. Наадмын дараа олон бөхчүүд допинг хэрэглэсэн тухай мэдээлэл гарсан. Гэвч эцэстээ хоёр бөх хэрэглэсэн болж тогтоогдсон. Гэтэл саяхан БНСУ-ын хяналтын ерөнхий лаборторын эмч 2 биш 13 бөхөөс допинг илэрсэн болохыг хэвлэлээр ярилаа. Хэрэв энэ үнэн бол үлдсэн 11 бөхийн нэрийг Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвийнхөн нуун дарагдуулсан болж таарч байна. Заримыг нь хэрэглэсэн гэж зарлаад заримыг нь хэрэглээгүй гэж нуун дарах нь шударга ёсонд үл нийцнэ. Тиймээс допинг хэрэглэсэн гэгдээд байгаа Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр хоёр “бусад бөхчүүдийн нэрсийг та нар зарлаж чадахгүй байгаа бол бид зарлаж чадна шүү” гэж допингийн эсрэг үндэсний төвийнхөнд хэлсэн гэсэн мэдээлэл ч байна. Ийнхүү допинг хэрэглэсэн бөхчүүдийн талаарх зөрүүтэй мэдээлэл маргаан тарьж эхэллээ.