Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд 10 цагаас хуралдаж Сонгуулийн тухай хууль болон бусад цаг үеийн асуудал хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14 цагт эхэлж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцах юм. Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай, Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг ажлын хэсгүүд нь хуралдаж хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Үдээс хойш Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 2011 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр болон төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот болон улсын хэмжээнд баригдаж байгаа авто замын ажлын явц, санхүүжилтийн байдалтай танилцах, санал, дүгнэлт гаргахаар хуралдах юм байна.
   Хүний эрхийн дэд хороо өнөөдөр 15 цагаас “В” танхимд "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт хийх аргачлал" сэдэвт семинар зохион байгуулах юм.