Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгт (ЕАБХАН) бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тус байгууллагад өнгөрсөн 30-ны өдөр ирүүлсэн захидалдаа ийн хүссэнийг ЕАБХАН мэдээлсэн байна. Тус нийгэмлэгийн удирдлага Монголын хүсэлтийг ойрын хугацаанд авч хэлэлцэхээ мэдэгджээ. Манай улс өнөөгийн байдлаар энэ байгууллагын хамтран ажиллагч түнш гэсэн статустай билээ. 56 орныг эгнээндээ нэгтгэсэн 30 жилийн түүхтэй энэ нийгэмлэгт хамгийн сүүлд таван жилийн өмнө Черногор улс гишүүнээр элсчээ.