Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд МҮХАҮТанхим, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь монгол эрдэмтэн, инженер, зохион бүтээгчид, шинийг санаачлагчдийн бүтээсэн шинэ техник, дэвшилтэт технологи, бүтээл, оновчтой саналуудыг амьдралд нэвтрүүлэх бөгөөд Монгол улсын эдийн засгийн өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн шинийг санаачлагчдийн ашигтай загвар, бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн харуулах болно. Түүнчлэн амьдрал практикт нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байгааг үндэслэн энэхүү сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж, нийтэд сурталчилан, тэдгээрийг цаашид дэмжих бодлогыг МҮХАҮТ-ын Шинжлэх Ухаан Бизнесийн Зөвлөл нь явуулах юм байна. Үзэсгэлэнд Олон нийтийн байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд, ШУА-ын гишүүн байгууллагууд, гишүүд, эрдэмтэд, хүрээлэнгүүд, их дээд, дунд, бага сургуулиуд, коллеж, шинэ бүтээл эрэлхийлэгч, зохион бүтээгчид, судлаач, уран бүтээлчид, Машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, сайн дурын сонирхогчид оролцож болох аж. Үзэсгэлэн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд өнөөдрөөс ирэх сарын хоёрныг хүртэл үргэлжилнэ.
Б.Анир