Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албанаас өчигдөр “Замд гарахын өмнө” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Хот хооронд зорчигч тээвэрлэдэг аж ахуй нэгж байгууллагууд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэж байгааг мөн тэдгээрийн өвөлжилтийн бэлтгэл шалгах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан байна. Тус өдөрлөгт хот хоорондын 30 гаруй том жижиг оврын тээврийн хэрэгслүүд замд гарахад бэлэн эсэхээ шалгуулж багаж хэрэгслээрээ үзэсгэлэн гаргалаа. Манай улсад 46 аж ахуй нэгж улс, хот хооронд үйлчилгээ явуулдаг. Одоогоор эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх ь өвөлжилтийн бэлтгэлээ хангасан гэж хэлж байна.
Т.Хулан