Манай гарагийн долоон тэрбум дахь иргэн Филлипин улсад мэндэллээ. Өмнө нь энэ азтай иргэн Энэтхэгт төрөх магадлалтай гэж үзэж байсан юм. Филлипины Манила хотын Жос Фабеллагийн нэрэмжит эмнэлэгт Камиль Далура гэдэг эмэгтэй шөнө дунд болохоос хоёр минутын өмнө охин төрүүлсэнийг дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн бүртгэж авлаа. 2,5 кг жинтэй төрсөн охинд Даника Мей Камачо гэдэг нэр өгчээ.
   Сонирхолтой нь 1999 онд дэлхийн зургаан тэрбум дахь иргэн болон мэндэлж байсан 12 настай Лорризе Мае Гуеварра Даника Мэй Камачо охиныг гартаа тэвэрч “Би маш их баяртай байна. Түүнийг эрүүл, аз жаргалтай өсөж, хүн болгонд хайрлуулна гэдэгт итгэж байна” гэжээ. Филлипин нь хүн амын тоогоороо дэлхийд дээрээсээ 12-т бичигддэг орон юм. Дэлхийн долоон тэрбум дахь иргэн энд төрсөн нь тус орны хүүхэд, залуучууд тэр дундаа охидын эрүүл мэнд, нийгмийн боловсролд олон улсын байгууллагууд анхаарлаа хандуулахад тустай гэж албаны хүмүүс үзэж байна.
Б.Баяр