Түүхий эд үнэт металлын худалдаачид болон шинжээч нар зэсийн үнийн үргэжилсэн өсөлт ойрын өдрүүдэд зогсоно гэсэн таамаг дэвшүүлсэн тухай “Блумберг” мэдээллээ. Зэсийн үнэ буурах болсон шалтгааныг Хятадын зэсийн эрэлт цаашид саарах төлөвтэй байгаатай холбон тайлбарлажээ. “Блумберг”-ийн санал асуулгаар 23 эдийн засагч, шинжээчийн 11 нь энэ долоо хоногт зэсийн үнэ буурна, найм нь бага зэрэг өснө, дөрөв нь яльгүй өөрчлөгдөнө гэсэн таамаг дэвшүүлжээ. Европын удирдагч бүсийн орнуудаа хямралаас аврах сангийн мөнгийг нэмэгдүүлэхээр санал нэгдсэний нөлөөгөөр өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ 14 хувиар өссөн бол дээд амжилт тогоосон өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас хойш нийт 20 хувиар буурчээ. Дэлхийн хамгийн их зэсийн хэрэглэгчид болох Хятад болон Европын эрэлтийн өсөлт ирэх жил удаашрах бөгөөд үүнтэй холбогдуулан “Голдман Сакс” болон “UBS” банк 2012 оны зэсийн үнийн хэтийн төлөвөө бууруулсан байна. Лондоны Металлын бирж дээр тонн зэсийн үнэ 0.38 хувиар 8175 ам долларт хүрчээ.
Т.Хулан