зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Сэрчмаа: Бид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй

2011-10-31
0
ЖИРГЭХ

Гавъяат жүжигчин Б.Сарантуяагийн "Аргагүй амраг" тоглолтод оролцож, Монголдоо уран бүтээл хийхээр ирснээ зарлаж байсан дуучин С.Сэрчмаа "Өгөх өдөр"хөдөлгөөнд нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар болжээ. Түүнийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаатай нь зэрэгцэн "Баян нөхрөөсөө салсан гэнэ. Тэр ч бүү хэл нууц амрагтайгаа байж байгаад баригдсан юм байх" гэх цуу үг "нисэх" болсон. Дуучин бүсгүй ямар нэгэн тайлбар өгөөгүй учраас цуу үгийг үнэн хэмээн хүлээн авсан хүн цөөнгүй байсан биз.

-Дуучин Р.Номин-Эрдэнэ "Өгөх өдөр" хөдөлгөөнийг санаачлан, өнгөрсөн жил Э.Удвал охинд тусалж байсан. Та ч бас "Өгөх өдөр"-т нэгдэж байгаа гэв үү?

-"Uptown" сэтгүүлийг үүсгэн байгуулагч Уянга, дуучин Номин хоёр миний найз. Тэд "Өгөх өдөр" хөдөлгөөнийг санаачлан, нийгмийн сайн сайхны төлөө залуучуудыг уриалан ажиллаж байгаа. Надад энэ хөдөлгөөнд нэгдэх санал тавихад нь би дуртайяа хүлээн авсан. Учир нь бид адилхан бүсгүй хүн, ээж, бас найз. "Өгөх өдөр" гэдэг үгийг сонсоод л монголчууд хариу нэхээгүй хайраар нэгнийгээ хайрлавал ямар сайхан билээ гэж бодсон.

Халааснаасаа хэдэн төгрөг гаргаж өгөхөөс илүүтэйгээр хайр, урмаар нэгнийгээ дэмжих нь үнэтэй. Баян хүн нь ядуустаа мөнгө өгөх биш хүн бүр нэгнийгээ сэтгэл зүрхээрээ дэмжиж, урам хайрлаж байвал сайхан шүү дээ. Өмнө нь рок попынхон ч "За" тоглолт хийж, хүнд өвчтэй хүүхдүүдэд тусалж байсан. Энэ удаа арваннэгдүгээр сарын нэгнийг Үндэсний өгөх өдөр болгож тэмдэглэхээр уриалсан. Ийм сайхан үйлсийг хойч үе маань ч үргэлжлүүлэх биз ээ. Эх орондоо ирснээсээ хойш хийж байгаа ажлаа ийм буянтай үйлээр эхлүүлж байгаадаа баяртай байна.

-Дуучин Номин та хоёр багын найзууд уу?

-Номико бид хоёр нэг сургуулийнх. Зургаан настайгаасаа л бие биенээ мэддэг болсон. ХБК-д сурч байгаад Номико "Спайк'' хамтлагт орж би "Охид" хамтлагийг байгуулж билээ. "Охид" хамтлаг маань явсаар “Sweetymotion” болсон байна. Хоёулаа хийлч мэргэжилтэй. Одоо ч бас урлагийн хүрээнд хамт ажиллаж явна. Бараг харцаараа ойлголцдог болсон найзууд.

-Нэг сургуульд сурч, ижилхэн мэргэжилтэй болсоноос гадна зэрэг шахуу ээж болсон байх нь ээ?

-Ойролцоо юм байна шүү. Номико маань өөрийн гэсэн бизнестэй, хүчирхэг эмэгтэй. Уянга ч гэсэн урлагийнхантай үргэлж хамтран ажилладаг сайн продюсер.

-Бизнес гэснээс таныг хувийн бизнесээ эхлүүлэхээр "Central Tower"-ийн нэгдүгээр давхрыг худалдаж авсан гэж ярих юм билээ.

-Гайхалтай юм аа. Яг энэ ярилцлагаар би өмнө нь хэвлэлд гарсан бүх ташаа мэдээлэл, гүтгэлэгт хариу өгмөөр байна. "Өнөөдөр" сонин үнэн бодит мэдээллийг хүмүүст хүргэдэг. Тиймээс Сэрчмаагийн үнэнийг ч өгүүлэх байх гэж бодлоо. Надад бизнес хийх ямар ч төлөвлөгөө алга. Хийж үзээгүй зүйлийнхээ талаар ярих төсөөлөл ч алга. Миний амнаас уран бүтээл гэдэг үг л гардаг. Амны билэгтэй л цуурхал байна. Гэхдээ би "Central Tower"-ийн бүү хэл ямар ч байшингийн нэгдүгээр давхрыг худалдаж аваагүй. Надад тийм их мөнгө ч алга. Би өөрийгөө л авч яваа эмэгтэй шүү дээ.

-Таныг өвөрмонгол нөхрөөсөө салж, төрхөмдөө буцсан тухай хэвлэлд бичих боллоо. Энэ үнэн үү?

-Тэгээд ч зогсохгүй нөхрөөсөө 120 сая, 500 сая төгрөг нэхэмжилсэн гэж байгаа. Энэ бүхэн ор үндэсгүй мэдээлэл. Адилхан монгол хүн байж нэгнийхээ толгой руу ингэж чулуу шидээд яах юм бэ. Эхлээд би энэ бүхнийг огт тоогоогүй. Уран бүтээл туурвисан 10 гаруй жилийн турш намайг хангалттай бичиж, муулсан. "Алтан микрофон" наадмаас хүртэл "Хэвлэлийн баатар" гэдэг цол хүртэж байлаа. Гэтэл одоо бүр арай дэндлээ. Би эх хүн. Охин минь том болоод намайг юу гэж бодох вэ. Аав, ээжээсээ ч санаа зовж байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүний нөхөртэй Бээжин дэх таван одтой зочид буудалд нууцаар уулзаж, учирч байгаад нөхөртөө баригдсан гэж бичсэн байна билээ. Нялх хүүхэдтэй хүн хэдийдээ Бээжин яваад тийм хүнтэй уулзаж байх вэ дээ. Тэгээд ч УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн бий. Тэдний ч гэсэн нэр хүндийг ингэж гутааж болохгүй.

Би монгол хүн, Монголын дуучин. Охиноо төрүүлээд ой хүргэчихлээ.Тиймээс эх нутгаа санаад уран бүтээлээ хийхээр ирсэн. Тэгэхэд ийм муухайгаар ярьж хэлээд л...

-Тэгэхээр гэрлэлтээ цуцлуулаагүй юм уу?

-Бид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Мэдээж намайг Монгол руугаа буцаж, уран бүтээлээ хийнэ гэхэд нөхөр маань ойлгоогүй. Битгий яв гэсэн. Тэр хүн тэнд төрж өссөн, өөрийн гэсэн ажилтай учраас бүхнээ орхиод надтай ирэх боломжгүй. Тиймээс бид тусдаа амьдарч байна. Миний нөхөр өвөрмонгол хүн. Хилээр таслагдсан л болохоос биш өвөрмонголчууд ч гэсэн Монголын нэг хэсэг. Миний хувийн амьдрал руу хэтэрхий их дайрч, бас шүүх цагдаадаа тулсан мэтээр бичиж байгаа нь хэцүү байна.

-Таныг Өвөр Монголд уран бүтээлээ хийхэд нөхөр тань дэмждэг биз дээ?

-Дэмждэг. Тиймээс ч би тэнд байхдаа цомог гаргаж, тоглолт хийсэн. Манайхан намайг хоёр жил юу ч хийсэнгүй, таг чиг байлаа гэж байгаа ч би Өвөр Монголд байхдаа уран бүтээлээ хийж байсан. Монгол, Хятад, Өвөр Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг нэгтгэсэн "Цагаан сүүний домог" цомгоо гаргаж, олон уралдаанд оролцсон. Хөх хотын “Улаан театр”-т "Хайрын цацал" тоглолтоо хийлээ. Эхний өдөр тэнд сурдаг оюутнуудад үнэ төлбөргүй тоглож хоёр дахь өдөр нь тасалбар худалдсан. Монголд хамтран ажилладаг байсан хөгжимчид маань сэтгэлээрээ ирж тоглолтод оролцож, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Гэрлээ хөтөлсөн шүү.

-Гэхдээ монголчууд таныг өвөрмонгол хүнтэй суусан болохоор харамсдаг байх л даа.

-Монголын дуучин учраас намайг харамласан л байх. Тэрийг ойлгож байна. Гэхдээ энэ бол миний хувийн амьдрал. Би өөртөө үнэнчээр хандаж чаддаг. Тиймдээ ч зургаан настайгаасаа хойш урлагтай амьдрал холбосон. Түүн шигээ амьдралын ханиа сонгохдоо ч хөрөнгө мөнгө харж туйлшраагүй, үнэнч сэтгэлдээ л итгэсэн. Хүмүүс намайг юу гэх бол гэж ч санаа зовоогүй.

-Танай нөхрийг тэрбумтан гэж ярьдаг. Үнэн үү?

-Үгүй ээ, хувийн компанитай, жирийн нэг бизнесмен. Баяр гэдэг. Зарим хүн Баярт, Журамт гээд янз бүрээр бичсэн байдаг. Журамт гуай манай нөхрийг танина л даа. Тэгээд “Хэвлэлд бичсэнээр бол би чиний нөхөр болсон" гээд ярьж байх жишээтэй. Ичмээр санагдаж байгаа юм. Хэрэв нөхөр минь тэрбумтан байсан бол би агаарын такси хөлөглөсөн, тэнгэрийн амьтан байх биз. Найзууд маань ч намайг хэрхэн амьдардгийг мэднэ.

Намайг бас машины цонх хагалсан зодоонч эмэгтэй мэтээр зарим хэвлэлд бичсэн байсан. Би одоо тэдгээр хэвлэлийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ.

-Та хоёр анх хэрхэн танилцсан юм бэ?

-Би Бээжингийн хэл, соёлын сургуулийн оюутан байхдаа нөхөртэйгээ танилцсан. Манай хүн монгол дуунд дуртай учраас тоглолт үзээд надтай танилцсан юм. Ингээд л охинтой болох хүртлэх хувь тавилантайгаа учирсан.

-Охин чинь хэдэн нас хүрч байгаа билээ?

-Нэг ойтой.

-Хэн гэдэг вэ. Нэрийг нь хэн өгсөн бэ?

-Хураа гэдэг. Нэг талаар хурайлах гэдэгтэй ижилхэн сонсогдож байгаа байх. Хуртай хүн хур борооноор гэж монголчууд ярьдаг. Миний охин бороо орсоны дараахан төрсөн учраас ингэж нэрлэсэн юм. Хур гээд хэлэхээр хатуу санагдаад Хураа гэсэн. Анх би энэ нэрийг бодож олоод аавд нь хэлтэл таалагдсан.

-Одоо охиныг тань хэн асарч байна вэ?

-Би гурван сайхан эгчтэй. Тэдний минь хүүхдүүд бүгд том болсон учраас бараг миний гарыг хүргэлгүй охиныг минь асарч байна. Хүүхэд асрагч аваад яах юм бэ гэдэг.

-Монгол руугаа тэгтлээ зорьж ирсэн гэхээр уран бүгээлийн төлөвлөгөө ч арвин байгаа байх. Шинээр ямар ямар дуу дуулав?

-Эх нутагтаа ирээгүй жил гаруй болжээ. “MN 25 дугаар суваг” телевизийн ойн баяраар тус телевизийн хийж байгаа олон ангит киноны дуу, хөгжмийн зохиолч Р.Энхбазарын ая, Бүрнээгийн шүлгээр бүтсэн “Сэтгэлийн драм”-ыг дууллаа. Удахгүй Хүүхдийн сангийн сүлд дууг бичүүлнэ. Угаасаа үзэгч, сонсогчид намайг хайрын дууч, уянгын болон ээжийн тухай дуу дуулдагаар нь мэддэг учраас энэ хэв маягаа өөрчлөхгүй. Шинэ уран бүтээлээ эхлүүлсэн. Анхлан дуулж байгаа дуучин биш учраас үзэгчид ч надаас даацтай юм хүлээж байгаа байх. Нэг хэсэгтээ уран бүтээлээ тогтвортой хийнэ ээ.

-Эх нутгаасаа хол байхаар юуг нь хамгийн их үгүйлдэг вэ?

-Урлагийн буянаар олон улс орноор явлаа. Гадаадад барилга байшин, хөгжил цэцэглэлт гээд бүх зүйл байдаг ч би үргэлж л эх нутгийнхаа агаар, байгалийг үгүйлдэг.

-Монголчууд “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг. Цаашид С.Сэрчмаа Монголдоо байх уу, яах бол?

-Тэрийг цаг хугацаа харуулах биз ээ. Гэхдээ би яагаад ч Монгол орноо бас дуугаа орхиж чадахгүй. Тэгээд ч миний охин Монгол улсын иргэн.

Ж.Солонго

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    3 цаг 30 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    3 цаг 41 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    4 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 28 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 43 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    17 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    20 цаг 24 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК