Саддам Хусэйнийг амьд сэрүүн байх үед Иракийн нийслэлд байсан хүрэл хөшөөний нэг хэсэг болох өгзөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Лондонд болсон дуудлага худалдаанд тавьсан боловч зарагдсангүй. Их Британийн Агаарын цэргийн хүчний албан хаагч байсан Найжэл Эли гэдэг хүн энэ зүйлийг дуудлага худалдаанд оруулахдаа 250 мянган паундаас эхлэн үнэ тохирно хэмээн найдаж байсан боловч ганцхан хүн л 21 мянгаар авбал авья гэхэд нь өгөөгүй байна.
Н.Эли нь 76x76 хэмжээтэй энэ өгзгийг зарж чадвал олсон мөнгөө Иракийн дайны үеэр шархадсан америк, англи цэргүүдэд туслах санд хандивлах бололтой байжээ. С.Хусэйний 65 насны ойгоор Багдадад босгосон 12 метр өндөр хөшөөг 2003 онд буулгахад тухайн үед тэнд байсан Н.Эли америк цэргүүдээс зөвшөөрөл авч өгзөгний хэсгийг нь тайрч аваад нутагтаа аваачсан бөгөөд илүү ачааны хөлсөнд хэдэн зуун паунд төлсөн гэнэ.