Хакеруудын Anonymous хэмээх бүлэгт багтдаг гэх нэгэн хакер Мексикийн хар тамхины “Zetas” хэмээх мафийнхныг сүрдүүлсэн бичлэгээ YouTube дээр тавьжээ. Тэрбээр мафийнханд олзлогдоод буй нэгэн хакерыг суллахгүй бол “Zetas”-ын хууль бус ажиллагааны баримтуудыг олон нийтэд дэлгэнэ гэсэн байна. Олзонд буй гэгдсэн хакерын нэрийг бичлэг тавьсан хүн зарлаагүй боловч түүний амь нас аюулд учирвал “Zetas”-тай хамтран ажилладаг цагдаа, сэтгүүлчдийн нэрийг Интернэтэд тавина гэжээ.
“Zetas” нь Мексикийн хар тамхины мафийнхан дундаа хэрцгийгээрээ алдартай юм. Өнгөрсөн есдүгээр сард тэдний талаарх нууц мэдээллийг Интернэтэд тавьсан гэх нэгэн эмэгтэйн толгойгүй цогцос Мехикод олдсон билээ. Харин Anonymous гэсэн бүлэг есдүгээр сард Мексикийн Засгийн газрын вэбсайтад халдаж олны анхааралд өртсөн юм.