зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүнийг баривчлахад саадгүй боллоо

2011-11-01
0
ЖИРГЭХ

Mонголын парламентыг УИХ хэмээн нэрлэж эхэлсэнээс хойших 19 жилийн түүхэнд түүний гурван гишүүн биеэр ял эдэлжээ. Тэднээс нэг нь хоригдож байхдаа өвчин нь хүндэрсэний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Харин Д.Энхбаатар      бригадын генерал цолтой Батлан хамгаалах яаманд, Д.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг өдгөө хашиж явна. Гишүүн байхад нь Л.Гүндалайгийн халдашгүй бүрэн эрхийг зөрчин баривчилж байв. У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар "аавын" хаалга татдагийн даваан дээр очсон санагдана. У.Хүрэлсүхийн хувьд анхан шатны шүүхээс тэнсэн харгалзах ял сонссон ч давж заалдах шатнаас цагаадаж байв. Б.Өвгөнхүү гэж гишүүн байсан. Бүрэн эрхээ дуусгасан хойноо гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн. 1996 оноос хойших УИХ-д хэд хэдэн гэмт хэрэгтэн шургалж, гишүүний бүрэн эрх гээчээр арьсаа хамгаалуулсан гэдэг ортой үг. Хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдсөн ч УИХ аргалаад үлддэг байв. Үнэхээр л бусармаг зүйл хийгээгүй юм бол элдэв арга хэрэглэлгүй шалгуулна л биз дээ. Тэгэх эр зориг хэнд нь ч байгаагүйг бодохоор сэжигтэнд тооцогдсон эрхмүүд нэр цэвэр биш байсан гэж санагддаг. Гэмт хэргээ нуун далдлахын тулд одоогийн УИХ-д ямар нэгэн аргаар сонгогдсон гишүүн цөөнгүй байдгийг хүмүүс хэлдэг. 2010 онд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан сэдлээс нь үзвэл шалгуулахаар гэм хийсэн хүн нэг бус байж мэднэ. УИХ-ын гишүүдээс О.Чулуунбат, Ш.Сайхансамбуу, Л.Гүндалай, Д.Дондог нарт холбогдох эрүүгийн шинжтэй хэргүүдийг гишүүн болохоос нь өмнө шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл УИХ-ын тухай хуулиас  гишүүний бүрэн эрх эдлэхээс өмнөх хугацаанд хууль зөрчсөн үйлдэлд нь холбогдуулан баривчилсан, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасны дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ" гэсэн заалтыг 2010-2011 он солигдохын урьд орой аваад хаячихсаныг юу гэж тайлбарлах вэ? Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө нэг бус гишүүнийг гэмт хэргийн сэжигтнээр татах таавар бий. Хуулийн тийм гарц бий болоод байна. Гэхдээ УИХ хуулиа дээддэх юм бол шүү дээ.

Хэдхэн хоногийн өмнө яг энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэн Ц.Энхжин гомдол гаргасны дагуу Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ- ын тухай хуулийн гишүүний бүрэн эрхийн тухай 6.9.1 дэх хэсгийн "Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" гэсэн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгааг тогтоосон юм. Мөн хуулийн 34.7-д "Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" хэмээн сэжигтнийг бүр ч хаацайлсан байдаг. Хуулийн энэхүү логикоос үзвэл хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан хүн нэр дэвшиж, улмаар УИХ-ын гишүүн болж болохоор байгаа юм. Харин Ц.Энхжингийн гомдол энэ байдлыг нэг тийш болгож магадгүй нь.

Тэнэг хүн биш л бол, тэр тусмаа УИХ-ын гишүүн хүн гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдана гэдэг юу л бол. Цэцийн орлогч дарга Н.Жанцангийн хэлсэнээр хулгай, дээрэм, хүчингийн хэргийг л үйлдэл дээр нь барьж болдог бөгөөд УИХ-ын гишүүн хүн ингэж "бага гарын", ичгүүртэй гэмт хэрэг үйлдэх нь эргэлзээтэй. Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн Р.Гончигдорж үүнийг хүлээн зөвшөөрөөд, гишүүнийг авлига авч байгаа агшинд нь баривчилж болно шүү дээ гэж мэдэн будилав. УИХ гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаггүй. Гишүүн биш болсон хойно нь шүүн хэлэлцэж болно гэсэн тайлбар итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байв. Тэгвэл Р.Гончигдорж гуай шиг олонтаа сонгогдсон, цаашдаа ч сонгогдож болзошгүй гишүүнийг халдашгүй бүрэн эрх хэмээх халхавчийнх нь дор хэзээ ч аливаа хэрэгт хамаатуулан шалгах боломж үүсэхгүй, дураараа дургиж болох юм байна. Өргөдөл гаргагч болон Цэцийн гишүүдийн асуулт, мэтгэлцээнд ялагдсан хоёр гишүүн эцэстээ, "Ард түмний сонгосон төрийг янз бүрийн халдлагаас хамгаалах үүднээс энэ (УИХ-ын тухай хуулийн 6.9.1.) заалтыг хийсэн. Гаргасан шийдвэр, хэлсэн үгнээс нь хамааран хувь гишүүний бүрэн эрхэд халдах аюултай, гишүүний бүрэн эрхийг дууссан хойно нь шүүн хэлэлцэх боломжтой гэх зэргээр бууж өгчээ. Иргэн Ц.Энхжингийн гомдлыг хэлэлцсэн, Н.Жанцан даргалж, гишүүнээр нь П.Очирбат, ЖАмарсанаа, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл оролцсон Цэцийн дунд суудлын хуралдаанаас дараах агуулгатай дүгнэлт гаргасан юм. "УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн гурав дахь хэсгийн "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ", арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн хоёр дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэснийг тус тус зөрчсөн байна гээд УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийн "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулна" гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу 2011 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй" гэж уг дүгнэлтэд өгүүлжээ. Энэ шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол 15 хоногийн дотор Цэцэд гомдлоо гаргах эрхтэй. Гэхдээ Цэцийн дээд сууддын хуралдаан өмнөх шийдвэрээ үгүйсгэх нь юу л бол. Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болдог. Тэгэхлээр 2011 оны аравдугаар сарын 21-нээс хойш гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон УИХ-ын гишүүнийг баривчлан, саатуулах ажиллагаа нээлттэй болов. Улсын ерөнхий прокурорынхон ч нэр бүхий гишүүдтэй холбогдох асуудлаа дахин тавих боломж нээгддээ. Элдэв янзаар дуудуулдаг эрхэм гишүүдийн үнэн мөнийг тэд тогтоогоод өгөх байх. УИХ харин хуульд захирагдаж гишүүдийнхээ эрхийг зохих ёсоор түдгэлзүүлээд өгөөсэй. Шалгуулаад буруугүй нь тогтоогдвол тэр хүмүүс танай баатрууд болох биш үү.

Цэц

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    2 цаг 45 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    2 цаг 57 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    3 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 44 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    3 цаг 59 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    16 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    19 цаг 40 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК