УИХ Сонгуулийн хуулийг батлах гэж дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх нь. Нэг үгээр хэлбэл УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа энэ хуулийг батлан гаргах талаар УИХ дахь Ардчилсан намын болон МАХН-ын бүлэг тохиролцсон байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэлд хүрч эцсийн шийдвэр гаргаж чадаагүй байна. Харин энэ хооронд МАХН алга болж оронд нь МАН хэмээх мануухай босч ирэв. Тэр босч ирээд ч үр дүнд хүрсэнгүй. Үр дүнд хүрээгүй гэдгийг энд хууль батлагдаагүй гэдэг утгаар хэрэглэж байна. Түүнээс биш өнгөрсөн хугацаанд бага багаар сонгуулийн хуульд ахиц гарсан л даа. Түүнийг сөхөж авч үзвэл, сонгуулийн тогтолцоогоор маргаж байсан хоёр тал эдүгээ холимог гэдэг дээр тэр бүү хэл тоон дээр нь хүртэл тохиролцоод байна. Гэхдээ мажоритар тогтолцоонд хамрагдах тойргийн тоо 48 байх уу, 26 байх уу гэдэг дээр ухаанаа уралдуулж байх аж. Энэ хоёр хэлбэрийн хувьд толгой гашилгаад байх зүйл биш л дээ. МАН-ын бүлгийн хэлээд байгаа 48 тойрог гэдэг бол хуучин улсын хэмжээнд байсан 76 тойргийг холимогт тохируулж жижигрүүлж байгаа хэлбэр . Тэгвэл 26 гэдэг нь засаг захиргааны нэгжийг хүн амынх нь тоонд уялдуулж гаргаж ирсэн, бидний нэрлэж заншсанаар томсгосон тойрог гэсэн бүдүүвчилсэн ерөнхий ойлголт. Гэвч өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаад улсын хэмжээний 26 тойргийг задлахгүй гэдгээ дахин мэдэгдлээ. Харин МАН-ын бүлэг одоогоор үгээ хэлээгүй байна. Уг нь бол 48 тойрог болгоно гэдэг саналыг МАН-ын бүлэг Ардчилсан намд хүргүүлсэн . Гэвч тэд хүлээж авсангүй. Ийм саналыг нөгөө талдаа хүргүүлэхдээ тус намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Томсгосон тойрог дээр нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх болоод байдаг. Түүнээс тойрч гарахын тулд 48 тойрог болгох ёстой” гэсэн тайлбар хийсэн билээ. Ө.Энхтүвшинг дээрх мэдэгдлийг хийсний дараа “Манай даргын дэвшүүлж байгаа санаа бүлгийнх гэхээсээ илүү бүлгийн даргынх байгаа юм” гэж хэлэх хүн МАН-ын бүлэгт мэр сэр байсан. Үнэхээр ч бүлгийн даргын хувьд ингэж хэлэх эрх түүнд байгаа байх. Гэтэл Ө.Энхтүвшингийн хувьд ингэж хэлэхээс өөр арга байгаагүй юм билээ. УИХ-ын 2008 оны сонгуульд Хөвсгөлд намаасаа Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Ж.Цолмон /Эрүүл мэндийн дэд сайд/ Д.Батчулуун /Нэгдсэн III эмнэлгийн орлогч дарга, одоо МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирал/ нэр дэвшсэн. Гэтэл Ц. Даваасүрэнгийн нэр илт дээгүүр гарч ирээд байсан тул Ө.Энхтүвшин болон түүний нөхөд “хүчийг тэнцвэржүүлэх” үүднээс түүний сурталчилгааны зурагт хуудсыг устгаж байсан нь баримт юм. Зовлон үзсэн хүний хувьд дахин ийм хүнд байдалд орохгүйн тулд түүнээс зугатах нь зүйн хэрэг болов уу. Ө.Энхтүвшин ганцаараа ч биш, тухайн үеийн МАХН-ын архаг нэр дэвшигчид бүгд шахуу иймэрхүү зовлонд унаж байсан билээ. МАН-ын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд бүлгийн хурлынхаа мэдээллийг сэтгүүлчдэд хүргэнэ. Ө.Энхтүвшин өнөөдөр санаагаа бусдад тулгах уу, бүлгийнхээ хурлын мэдээллийг хүргэх үү. Өөрөөр хэлбэл нэгнийхээ плакатыг урах уу, үгүй юу.