зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арваннэгдүгээр сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-11-02
0
ЖИРГЭХ

ХОНЬ

Эрч хүчтэй хонины ордныхон 10-р сард багагүй хямралд өртсөн бололтой. Гэхдээ энэ сард хонины ордныхон хамгийн аз билэгтэй байхыг од эрхэс зөгнөжээ. “Унасан уснаас гарахын тулд хурдан үсэр” гэдгийг санаарай. Сарын эхний 10 хоногт удаан хугацаанд биелээгүй мөрөөдөлдөө хүрэх алтан боломж бий болно. Алдах хэрэггүй. Авхаалж самбаатай байх нь цаашдын зорилгоо гүйцэлдүүлэх эхний шатыг хялбар болгоно. Таны ажилд саад болж, дургүйцлийг тань төрүүлдэг хүнтэй ганцаарчлан уулзсанаар тэднийг буруугаар төсөөлж байснаа ухаарна. Даргадаа таалагдах гэж бүү дүр эсгэ. Санаагаа амраан, даруу төлөв ажилласнаар бусдад үнэлэгдэж чадна. Санаанд оромгүй нэгнээс хайрын илгээмж авна. Энэ нь зурвас, захидал, бяцхан дугтуй гээд юу  ч байж болно.Та тэр хүнд үнэхээр сэтгэлтэй эсэхээ тунгаан бодож, шийдвэрийг нухацтай гаргах хэрэгтэй. Эс бөгөөс гал халуун харилцаа маш хурдан унтрах болно. Анхны дүгнэлтээр бусдыг бүү дүгнэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаа хэвийн, тогтвортой үргэлжилнэ. Гэхдээ хайртдаа илүү цаг гарган, ярилцахыг хичээснээр удаан хугацаанд тавгүй байсан хайр дурлалын харилцаагаа хамгаалж чадна. Эмчилгээнд хамрагдаж, өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруул. Мөнгө санхүү тань тогтвортой байх тул эрүүл мэндээ анхаарахаас бүү халга. Гэр бүлээрээ аялах, амралтаар явах нь маш сайн эмчилгээ болно. Үе мөч өвдөхөөс сэргийлээрэй.

ҮХЭР 

Сарын эхэнд “яахав дээ”, дунд үед “муу”, сүүлээр “гайхалтай” байх болно. Сарын сүүлээр шинэ хүнтэй танилцах, хуучны танилтайгаа холбоо тогтооно. Ерөнхийдөө үхрийн ордныхон энэ сард тогтворгүй байхыг од эрхэс зөгнөжээ. Тиймээс ухаалаг хөдөлж чадвал олон боломжийг өөрт нээнэ, эсвэл байдал тавгүйтэхийг анхаарууштай. Өөрийгөө сонсож, хүлээцтэй байснаар ирээдүйд харамсах шийдвэр гаргахаас сэргийлнэ. Бусдад хүргэсэн бяцхан тус мянга дахин үржигдэж ирнэ. Таны төсөөлөөгүй хүн ирээдүйн ажил мэргэжилд тань том тус хүргэх болно. Тиймээс хэнтэй ч ялгалгүй хүндэтгэж, туслах, туслуулахаас бүү төвөгшөө. Энэ сард том өөрчлөлт хийх гэж яарах хэрэггүй. Өмнөх асуудлуудаа шийдсэний дараа хийж болохыг санаарай. Олон жилийн асуудал нэг тийшээ болно. Энэ сард ажил мэргэжлийн адил хайр дурлалд тань ч том өөрчлөлт гарахгүй. Гэхдээ хайр дурлалд бүү яар. Цаг нь болохоор ирэх зүйлийг хүлээж сураарай. Гэнэн, мөрөөдөмтгий ганц бие үхрийн ордныхон энэ сарыг өөртөө зориулж, амралт авах юм уу, ажилдаа төвлөрөх нь үр дүнтэй. Хуучны дурлалаа эргэн санах, бүтэлгүй хайрын эзнээ мөрөөдөх нь өөрийгөө л зовоохыг ухаарна. Хайнга, гутрангуй байдлаас болж гэнэт гэмтэх, ханиад хатгаа авч болзошгүй. Тиймээс спортоор хичээллэн, шим тэжээлтэй хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

ИХЭР 

Сарын эхээр оддын нөлөөллөөр сэтгэл санаа сэргэг, авхаалжтай байна. Хэт их эрч хүчээ зөв зарцуулах нь төсөөлөөгүй азыг авчирна. Шинэ танилуудтайгаа урьдчилан сэрэмжилж харилцсанаар, ямар ч харилцааг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Сарын сүүлээр бизнес, худалдааны төвийн урамшуулалд хамрагдана. Ингэснээр цаашдын ажлын хүрээллээ тэлэх сайхан боломж олдоно. Орлого зарлагаа сайтар тооцоолох хэрэгтэй. Маш их мөнгө орж ирэх ашигтай санал хүлээн авч болзошгүй. Ухаалаг зарцуулалтаар амжилтад хүрч чадна. Ихрүүд энэ сард адтай сэргэлэн байдлаараа олны анхаарлыг татна. Олон хүний шохоорхлыг татах тул хэнтэй ямар харилцаа үүсгэх талаараа өөрийн байр суурьтай байгаарай. Гэр бүлд асуудал гарч болзошгүй. Дотны хүн тань харилцаандаа эргэлзэж, дундын өв хөрөнгийн маргаан гарна. Тэвчээртэй байж, асуудлыг гартаа ав. Ганц бие ихрүүд сарын дунд үед сонирхолтой хүнтэй уулзана. Ихрийнхэн эрүүл мэндээ анхаарууштай. Хайртай хосуудын хооронд үл итгэлцэл гарч сэтгэл хөрөх эсвэл хэрүүл хийх магадлалтай тул үгээ цэгнэх хэрэгтэй. Нэг үгийн дараа олон асуудал үүсч болзошгүйг санаарай. Харилцаа холбоо тогтоох, түүнээ сэргээх, идэвхтэй амрах, наргиж зугаацахад тааламжтай үе.

МЭЛХИЙ 

Энэ сард мэлхийн ордныхныг онцгой өөрчлөлт хүлээж байна. Сарын 1, 2-нд өөрчлөлт гарахгүй ч аз сорьсон, гэнэтийн учрал, уулзалтууд ар араасаа өрнөнө. Сарын эхэнд ачаалал үүсч хүндхэн байх хэдий ч энэ үеийг даваад гарчихаж чадвал амьдралынхаа бүхий л тал дээр амжилт ололт дүүрэн байх нь. Сарын дунд үеэс албан хаагчдын нөхцөл байдал муудаж, өрсөлдөөн ихсэж, удирдлагатайгаа хэл амаа ололцохгүй байх зэрэг асуудлууд гарна. Үүний улмаас ажлаа сольж болзошгүй. Тэгсэн ч сарын сүүлээр бүх асуудал аяндаа шийдэгдэх тул санаа зовох хэрэггүй. Та сэтгэлд нийцсэн ажилдаа орж, хүсч байсан шигээ эрх чөлөөтэй сайхан амьдрах болно. Ялангуяа жүжигчин, зураач, хөгжимчин зэрэг уран бүтээлчдийн хувьд онцгой амжилт хүлээж байна. Тэдний нэр алдар өсч, үүнийгээ дагаад орлого нь ч нэмэгдэнэ. Сайн шатарчин мэт урдах нүүдэл бүрээ тооцоолон хөдлөх хэрэгтэй. Ингэснээр удаан хугацаанд сэтгэлтэй явсан нэгнээ өөрийн болгож чадна. Харин энэ харилцаа цаашид хэрхэн өрнөх вэ? гэдэг нь танаас шалтгаална. Гэнэтийн аваар ослоос сэрэмжил. Залуус ядаргаанд орох, ахмадууд хууч хөдлөх аюултай. Бөөр, шээсний замын өвчлөлтэй бол даруй эмчлэх хэрэгтэй. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас ханиад томуу тусах, хатгаа авч болзошгүй.

АРСЛАН 

Бүхнийг хяналтад авах гэснээр байдлыг хүндрүүлнэ. Өөрт ачаалал үүсгэхгүйгээр ажил, амьдралаа төлөвлөх хэрэгтэй. Хүлээж сууснаас шуудхан дайраад орохыг илүүд үз. Энэ сард таныг шинэ сорилт, аз туршсан харилцаа хүлээж байна. Сарын эхэнд асуудлууд цэгцэрч, сарын сүүл гэхэд гялалзсан сайхан үе ирнэ. Овоорсон ажлаа даруй дуусгахыг хичээ. Ингэхдээ бусдад сэтгэл хөдлөлөө бүү үзүүл. Сөрөг үр дагавар харамсаад баршгүй гарз бий болгоно. Урьдын найдвартай түншүүд чухал хэлэлцээрт тусална. Тэдний санал том өөрчлөлт авчирна. Сугар, Ангараг гарагийн нөлөөллөөр хайр дурлалын харилцаанд гал халуун амжилт гаргана. Хайртдаа зориулж гэнэтийн бэлэг барих, илүү санаачлагатай, мэрийлттэй байснаар та хоёрын харилцаа сэтгэл догдлоом байж чадна. Ганц биечүүд олон нийтийн газар санаанд оромгүй сонирхолтой хүнтэй уулзана. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Байгалиас авах эрч хүчээ нөхөхөд тохиромжтой үе. Сайн амарч, дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санаанд ч нөлөөлнө. Удаан хугацааны амралт авалгүй, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлээрэй.

ОХИН 

Бархасбадь гариг охины ордонд гайхалтай нөлөөлнө. Нартай нэгэн цэгт огтлолцож буйгаас хайр дурлал, ажил мэргэжилдээ амжилт гаргаж чадна. Үүний зэрэгцээ сэтгэл санаа тогтворгүйжих тул ямар боломжийг яаж ашиглахаа сайтар тунгаах хэрэгтэй. Орлого өсөх тул хадгаламж нээлгэх, өрөө тэглэх, данс тооцоогоо цэгцлэхэд тустай. Сарын сүүлээр хэрүүл маргааныг бүү даамжруул. Боловсрол, санхүү, хувийн амьдралд сэтгэл татам хуурамч ирээдүй харагдана. Оюун ухаан сэтгэх чадвараа ашиглан санхүү, нэр төр карьерийн хувьд энэ байдлаас ашигтайгаар гарч чадна. Хосуудын хувьд сайн сайхан ирээдүй хүлээж байна. Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж, чин сэтгэлийн нөхөрлөлөөр батжина. Жижиг зүйлд хайр дурлал, уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Од эрхэс танд амжилт, боломж олдохийг зөвлөж байна. Биеийн хүнд ажил хийхээс зайлсхий. Бэртэж архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Хэт их ачаалал таныг ядраана. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөнөөс дотно хүмүүстэйгээ харилцахад хүндрэл гарч болзошгүй. Амьдралын эрч хүч дээд хэмжээнд байж ямар ч ажлыг амархан хийнэ. Амьдралын эрч хүч нэмэгдэх нь мэргэжлийн ажилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй найз нөхдийн харилцаа, цаашдын хувь заяанд ч нөлөөлнө.

ЖИНЛҮҮР 

Од эрхсийн нөлөөгөөр таны хийх гэж төлөвлөсөн ажил саадгүй бүтэх болно. Хайр сэтгэлийн хувьд ч тааламжтай байх болно. Одод таны нэр нөлөө өсөхөд нөлөөлж байна. Шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, түргэн итгэлтэйгээр ажиллаарай. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд хүссэн үр дүнг та хүртэх болно. Сарын эхээр мэргэжлийн хувьд өсөн дэвжих, мэдээлэл шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой. Хайр сэтгэлийн харилцаанд олон зөрчилтэй зүйлс бий болно. Амжилтгүй байдалдаа дүгнэлт хийж ирээдүйгээ төлөвлө. Од эрхсийн тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Гэр бүлийн харилцаа их хүч ба цагийг авч болно. Хардалт хийгээд төрөл садны үгнээс таагүй харилцаа үүсч хэрүүл маргаан гарч болзошгүй. Та хурим хийхээр шийдсэн бол хойшлуулах хэрэггүй. Эмнэлэгт хэвтэж магадгүй. Хүнд мөнгө бүү зээлдүүл, эс тэгвээс санхүүгийн дарамтаас гарч чадахгүй. Далд нууц явуулгад бүү татагд. Сарын сүүлээр гэр бүлдээ тэр дундаа бага насны хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулаарай. Бэртэж гэмтэх өвдөх зэрэг өндөр эрсдэлтэй байна.

ХИЛЭНЦ 

Сарын эхээр онц зүйл болохгүй тайван байх ч сарын дундаас хүч сорьсон асуудал урган гарч ирнэ. Ухаалаг байж тэвчээртэй хандаж чадвал сарын сүүл гэхэд амжилт дагуулсан үйл явдлууд болно. Өөрийгөө бусдаас өөр гэж үзэлгүй харьцах нь олон нийтийн дундах байр суурийг нэмэгдүүлнэ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, ажил мэргэжил хувийн хүрээллээ тэлэхэд тохиромжтой. Дуугүй өнгөрдөг асуудлуудаа олны өмнө хэлэх нь таны хүч чадлыг бэхжүүлнэ. Гэхдээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Ажлын өрсөлдөгч тань урьдаас таамаглан занга бэлдсэн байж болзошгүй. Ухаалаг, өөртөө итгэлтэй хөдлөөрэй. Сарын сүүлээр мэргэжлийн сургалтад хамрагдах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тустай. Энэ үед тэвчээртэй байж, хайртай хүнийхээ бодол санааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Ганц биечүүд сэтгэл татагдах нэгэнтэй учрах болно. Бүх зүйлд өөрийн санааг тулгалгүй цаг хугацаанд даатгаарай. Сарын дундаас та хоёрын харилцааг гадны этгээд бусниулахыг оролдох ч та тэвчээртэй байж чадвал хайр дурлалаа аварч чадах болно. Гадаад үзэмжиндээ анхаарал хандуулах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бясалгал, йогоор хичээллэх нь тустай. Бүжиг, урлагийн сургалтад хамрагдах шийдвэр гаргахад тохиромжтой үе.

НУМ

Аз сорьсон сар ирж байна! Сарын эхээр хэт өөдрөг үзлийн улмаас том хэмжээний зээл авах, худалдан авалт хийж болзошгүй. Ухаалаг байж, бүхнийг урьдчилан шийдвэрлэсний эцэст том алхам хийхийг од эрхэс зөгнөжээ.Бизнесээ өргөжүүлэхээр гаргасан хайнга шийдвэрийн улмаас алдагдал хүлээж магадгүй. Жилийн хамгийн ул суурьтай хандах үе ирж байна. Шалгалт, шүүлэг, гэнэтийн асуулгад урьдчилан бэлтгэх нь төсөөлшгүй боломжийг авчирна. Удаан хугацаанд тулгарсан асуудалд гарц хайж олох хэн нэгэнтэй танилцана. Боломжийг өөрт ашигтайгаар эргүүлээрэй. Хостой нумын хувьд ч нэгэн хэвийн харилцаа үргэлжлэх бөгөөд энэ бол зөвхөн цаг хугацааны шалгуур болохоос хайр дурлал тань хөрөөгүй гэдгийг санаарай. Од эрхсийн байрлалаар та өөрийгөө тачаангуй, энхрий гэдгийг мэдэрнэ. Энэ үед хайр дурлалдаа шинэ зүйлс турших эсвэл завсарлага авахад тохиромжтой. Эмчилгээнд хамрагдаж, үзлэг шинжилгээ өгөх хэрэгтэй. Дархлаагаа сайжруулах үүднээс амин дэм, витамин уух нь хууч өвчин сэдрэхээс сэргийлнэ.

МАТАР 

Сарын эхээр онц зүйл болохгүй тайван байх ч сарын дундаас хүч сорьсон асуудал урган гарч ирнэ. Ухаалаг байж тэвчээртэй хандаж чадвал сарын сүүл гэхэд амжилт дагуулсан үйл явдлууд болно. Өөрийгөө бусдаас өөр гэж үзэлгүй харьцах нь олон нийтийн дундах байр суурийг нэмэгдүүлнэ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, ажил мэргэжил хувийн хүрээллээ тэлэхэд тохиромжтой. Дуугүй өнгөрдөг асуудлуудаа олны өмнө хэлэх нь таны хүч чадлыг бэхжүүлнэ. Гэхдээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Ажлын өрсөлдөгч тань урьдаас таамаглан занга бэлдсэн байж болзошгүй. Ухаалаг, өөртөө итгэлтэй хөдлөөрэй. Сарын сүүлээр мэргэжлийн сургалтад хамрагдах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тустай. Энэ үед тэвчээртэй байж, хайртай хүнийхээ бодол санааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Ганц биечүүд сэтгэл татагдах нэгэнтэй учрах болно. Бүх зүйлд өөрийн санааг тулгалгүй цаг хугацаанд даатгаарай. Сарын дундаас та хоёрын харилцааг гадны этгээд бусниулахыг оролдох ч та тэвчээртэй байж чадвал хайр дурлалаа аварч чадах болно. Гадаад үзэмжиндээ анхаарал хандуулах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бясалгал, йогоор хичээллэх нь тустай. Бүжиг, урлагийн сургалтад хамрагдах шийдвэр гаргахад тохиромжтой үе.

ХУМХ

Шинэ бүхэн ирж байна! Гариг эрхсийн байрлалаар энэ ордныхны мөрөөдөмтгий, романтик чанар давамгайлна. Сарын эхээр эрч хүч ихтэй байх тул чухал ажлуудаа амжуулах нь амжилт дагуулна. Илэн далангүй байдал, сониучирхсан зан ихэссэнээс эрсдэлтэй алхам хийж болзошгүй. Өнгөрсөн сарын нэгэн хэвийн байдлаас гарах тул ажил, хайр дурлалдаа цаг гаргах хэрэгтэй. Ерөнхийдөө ажлын амжилттай үр ашигтай сар болно. Энэ сард хумхын ордын гариг тун ивээлтэй байна. Удаан хугацаанд орхигдуулсан ажлаа гүйцэлдүүлэхэд тохиромжтой. Санчир гариг аз одыг бэлгэдэж байна. Удаан хугацаанд ганц бие явсан хумхууд заяаны ханьтайгаа учирна. Таны төсөөлөөгүй нэгэн дэргэд тань байсныг олж харна. Аз сорьсон учрал, хичээл зүтгэл шаардсан уулзалтын дараа хайр дурлалд амжилт олох болно. Ямар ч үед таны гаргасан зүтгэлийг хос тань үнэлэх болно. Энгийн хөгжөөнтэй болзоо товлон чин сэтгэл гаргаарай. Түүнээс зөвхөн гадаад төрх бус дотоод гоо үзэсгэлэнг олж харах болно. Хайрттайгаа хамт агаарт гарах, найзуудтайгаа хөгжилдөх нь гайхалтай амралт болно. Хууч өвчин хөдөлбөл ардын уламжлалт эмчилгээ, эрүүл хооллолтын дэглэмийг чухалчлаарай.

ЗАГАс

Тогтвортой сар. Шинэ зүйл, гялалзсан амжилт, эрч хүч ирэх эсэх нь танаас өөрөөс шалтгаална. Энэ сарын түлхүүр бол “хичээл зүтгэл”. Сэтгэл догдлуулсан үйл явдлын гэрч болж магадгүй. Өмнөх сарын үр дүн санаанд оромгүй байдлаар илэрнэ. Хэн нэгнээс дэмжлэг авах, бусдад өр зээл өгөхдөө ухаалаг ханд. Муу санаатан отож байхыг үгүйсгэхгүй. Од эрхэс энэ сард том далайд зоригтой шумбаж орохыг зөвлөжээ. Амжилт таны гарт байна. Хэрхэн удирдаж, өөрт ашигтайгаар эргүүлэх нь таны уран чадвараас шалтгаална. Албан тушаал ахих, томилолтоор явахдаа ул суурьтай ханд. Хөнгөн хуумгай шийдвэрийн улмаас өөрийгөө баллах алхам хийхээс сэргийл. Удирдлагатайгаа ойлголцох нь үүний эхлэл болохыг санаарай. Ажил дээрээ бүтээлч байдлаа хадгал. Энэ сард амьдралдаа болон хайр дурлалын харилцаандаа гэнэтийн өөрчлөлт хийхэд тохиромжгүй. Хэрүүл маргаан хийх, хосууд салах, хэн нэгэнд боломж олгоход тохиромжгүй ч сэтгэл зүрхээ чагнаж бусдыг уучлахыг од эрхэс зөвлөж байна. Өрсөлдөөнд дуртай энэ ордныхон таалагдсан нэгнээ өөрийн болгож чадна. Ингэснээр хайр дурлал, гэнэтийн бэлэг, романтик учралууд үргэлжилнэ. Фитнесээр хичээллэж, бие галбиртаа хөрөнгө оруулалт хийх тохиромжтой үе. Эрч хүчтэй байдлаа хадгалахын тулд спорт, аяллын клубт нэгдэх нь амжилт дагуулна. Сар тутмын үзлэг шинжилгээгээ тасалж болохгүй. Ханиад томуунаас сэргийл. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арваннэгдүгээр сарын цаг агаарын ТӨЛӨВ
Амралтын өдрийн жор: Шарсан кимбаб
ЦЕГ: Олон оронтой дугаараас ирсэн сэжигтэй дуудлагыг авснаар интернэт банк, Фэйсбүүк нууц үгээ алдах эрсдэлтэй
Арваннэгдүгээр сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • IEM Chengdu 2025 урьдчилсан тойм: Major-ын өмнөх хамгийн том тэмцээнд хэн түрүүлэх вэ?
    2 мин
  • Арваннэгдүгээр сарын цаг агаарын ТӨЛӨВ
    6 цаг 4 мин
  • Амралтын өдрийн жор: Шарсан кимбаб
    6 цаг 11 мин
  • Монголын баг дэлхийн даамын аварга боллоо
    6 цаг 22 мин
  • ЦЕГ: Олон оронтой дугаараас ирсэн сэжигтэй дуудлагыг авснаар интернэт банк, Фэйсбүүк нууц үгээ алдах эрсдэлтэй
    6 цаг 30 мин
  • Арваннэгдүгээр сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 37 мин
  • Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ
    6 цаг 43 мин
  • Улаанбаатарт 9 градус дулаан байна
    6 цаг 48 мин
  • Улсын хэмжээнд 143 вагон АИ-92 автобензин байна
    Өчигдөр 15 цаг 21 мин
  • Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Монголын хүүхдийн ордны “Үгийн урлаг клуб”-ийн сургалт долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэж байна
    Өчигдөр 14 цаг 58 мин
  • "Дэлхийн хуримтлалын өдөр 2025" аяны хаалт боллоо
    Өчигдөр 14 цаг 19 мин
  • Зурхай: Хэрүүл, тэмцэл хийхэд муу өдөр
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    Уржигдар 17 цаг 38 мин
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
    Уржигдар 16 цаг 58 мин
  • Пари Сен-Жермен vs Ниц: Лиг 1-ийн энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой тулаан
    Уржигдар 16 цаг 16 мин
  • Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 42 мин
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ
  • "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХҮҮХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • WORLD JUDO DAY: Жүдо бөхийн тухай сонирхолтой танин мэдэхүй
  • Б.Чинбүрэн: Эрүүл мэндийн ажилчдын цалинг ээлж дараатай нэмэхийг зорьж байгаа
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • Б.Чинбүрэн: Эрүүл мэндийн ажилчдын цалинг ээлж дараатай нэмэхийг зорьж байгаа
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • “Бахрейн 2025”: Өнөөдөр Монголын тамирчид спортын 6 төрөлд өрсөлдөнө
  • Э.Бат-Амгалан: Багш, эмч болоод төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа
24 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК