
Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт шарсан кимбаб хийх жорыг хуваалцаж байна.
Далайн байцааны сайн талуудыг шинжлэх ухаан аль хэдийн тайлбарласан, түүний найрлагад фукоидан гэх зүйл бий. Фукоидан нь байгалийн гаралтай хавдрын эсрэг эм гэж хэлэгдэх хэмжээний хавдрын эсрэг асар хүчтэй үйлчилгээг үзүүлдэг. Хүний биеийн үрэвслийг намдааж,биеийн эсэргүүцлий сайжруулж өгдөг.
Хүчтэй биеийн эсэргүүцэл нь умайн хүзүүний хорт хавдраас эхлүүлээд бүх төрлийн хавдрыг давж гарах чадвартай.
Орц, найрлага:
- Туна
- Ногоон сонгино
- майонез
- чихэрлэг соус
- Цагаан будаа
- Далайн байцаа
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тунагаа жижиглэн татаж хэрчинэ.
Алхам 2
Хэрчсэн туна дээрээ майонез, чихэрлэг соус, ногоон сонгино хийж сайтар хутгана.
Алхам 3
Гурвалжин хэвэнд будаа хийж дунд нь завсар гаргаж байгаад амталсан тунагаа хийгээд дээрээс нь будаа нэмж хэвэнд оруулна. Гурвалжин хэлбэрт орсон будаагаа хоёр талаар нь хайруулын тавганд шарна. Гаргаж далайн байцаагаар ороогоод бэлэн болно.





















































