Монголын мэргэжлийн боксчин Ч.Цэвээнпүрэв Лондоны “Йорк Холл”-д өнгөрсөн Бямба гарагт болсон боксын “Prizefighter” цуврал тулааны хөнгөн жинд ялалт байгуулж аваргалав. Энэ жил 40 настай Ч.Цэвээнпүрэв ийнхүү 2008 оноос хойш 22 удаа зохигдсон энэ тэмцээний түүхэн дэхь хамгийн “хөгшин” аварга боллоо. Боксын промөүтер Барри Хөөрнийн анх санаачилсан энэ тэмцээнд найман боксчин хасагдах журмаар нэг оройжин тулалдаж аваргаа шалгаруулдаг. Английн спортын “Sky Sports” суваг энэ тэмцээнийг шууд дамжуулдаг бөгөөд түрүүлсэн боксчин энэ жил 32 мянган долларын шагнал хүртжээ. Эхний тойрогт Ч.Цэвээнпүрэв Английн Ли Главэрийг хоёрдугаар үед хүнд цохилтоор, дараагийн тойрогтоо Жорж Жаппыг оноогоор (30-27, 29-28, 29-28), сүүлийн тойрогт Райс Робертсыг эхний үед 13-1-ын харьцаагаар илт давуу ялж 32 мянган долларын эзэн болсон байна. “Prizefighter” цувралд аваргалсан нь түүнд цаашид ч олон улсын зэрэглэлийн томоохон тэмцээнүүдэд оролцон хүч сорих бололцоог олгож байгаа юм.
Ч.Цэвээнпүрэв 2008 оны дөрөвдүгээр сард Английн Дерри Мэттьюсийг сүр дуулиантайгаар ялсанаар WBU буюу “World Boxing Union”-ы хагас дунд жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон бөгөөд 2010 оны зургадугаар сард мөн Английн Микки Ковениг хүнд цохилтоор буулган авч цолоо хамгаалсан билээ.