Хуулийн дагуу энэ жилийн наадамд таваас дээш давсан бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж, сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн допингийн хяналтын төв лабораторид явуулсан билээ. Солонгосын талаас өнгөрсөн наймдугаар сард ирүүлсэн 32 бөхийн лабораторийн шинжилгээний А сорьцын хариугаар Ховд аймгийн Мянгат сумын уугуул, харцага Г.Алтангэрэл, начин цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Цогбаяр нарыг сэргээш хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцэн, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторийн захирал Квон Сен Ү Монголын 13 бөх допинг хэрэглэсэн гэдгийг нотолсон гэх мэдээлэл өдөр тутмын нэгэн сонинд гарсан. Энэ талаар Монголын допингийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Цогтсайхан өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийхдээ “Солонгосоос ирүүлсэн шинжилгээний хариунд албан ёсоор хоёр хүнээс сэргээш илэрсэн” гэсэн юм. Хэдийгээр нэр бүхий хоёр бөхөөс хэд дахин олон хүн допингийн дуулианд холбогдсон ч “Эцсийн байдлаар асуудал шийдэгдэх хүртэл нэрийг нь албан ёсоор зарлах боломжгүй” гэж тэрбээр хэлсэн билээ. Ямар ч байсан сэргээш хэрэглэсэн гээд байгаа олон бөхийн хоёр нь, дээр нэр дурдсан шинэ цолтнууд гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Өнөөдөр Н.Цогтсайхан даргатай утсаар холбогдон “32 бөхийн шинжилгээний бичгийг ил тодоор хэвлэлээр гаргаж болох уу?” хэмээн асуухад “Нууц хэдий бичиг баримт ч сэтгүүлчдэд нэгэнт харуулсан, дахиж олон нийтэд үзүүлж болохгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин нар А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж БНСУ-д биеэр очиж сорьцын шинжилгээ хийлгэхээр болсон. Тэгвэл хоёр бөхийн “В” шинжилгээний хариу Монголд уржигдар ирсэн бөгөөд Олимпийн хороо өнөөдөр албан ёсоор Үндэсний бөхийн холбоонд шилжүүлэх юм байна. “В” сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн байвал Үндэсний бөхийн холбоо Наадмыг зохион байгуулах хороонд шинжилгээний хариуг мэдэгдэнэ. Ингээд Наадмыг зохион байгуулах хороо хуралдаж бөхчүүдэд ямар арга хэмжээ авахыг шийдэх гэнэ.
“Өдрийн сонин” асуудлыг нягталж үзэлгүйгээр худлаа мэдээлэл гаргасан
Үнэхээр 13 бөхийн шинжилгээнээс допинг илэрсэн байхад Үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төв хуйвалдаад энэ талаарх мэдээллийг нуусан уу? Талуудын өгч буй зөрүүтэй мэдээлэл олны анхаарлыг татаж байгаа юм. Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийж бөхчүүдийн шинжилгээний хариутай цаасыг хальт харуулаад өнгөрсөн бол Үндэсний бөхийн холбоо энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Монголын үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзан хэлэхдээ “13 бөх допинг хэрэглэсэн гэж Солонгосын тал ам алдаа” гэсэн гарчиг өгсөнийг хараад гайхсан. Уул нь Солонгосын лабораторийн захирал “13 бөхийн шинжилгээ явуулсан, бөхийнх нь төрлийг сайн мэдэхгүй байна гэж хэлсэн байдаг. Тэр захирал манай улсад зохиогдсон Чингис хааны нэрэмжит жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд оролцсон 13 хүний шинжилгээний хариуг хэлсэнийг “Өдрийн сонин”-ыхон наадмын бөхчүүдээс авсан шинжилгээний хариу гэж бодоод тэгж гарчигласан байх. Наадмаар барилдсан 13 бөхийн шинжилгээний хариунаас допинг илэрсэн гэж хэлээгүй байна лээ. Шинжилгээний хариуг нууж дарах ямар ч боломжгүй. Солонгосын итгэмжлэгдсэн лабораториос тусгай кодтой хоёр шил ирдэг. Бөхчүүдээр шилний тагийг өөрсдөөр нь онгойлгуулдаг. Шээсийг хоёр шилэнд хувааж хийгээд өөрсдөөр нь таглуулаад Солонгос руу явуулдаг. Тэр шил нэг л таглагдвал онгойхгүй. Солонгосын лаборатори тусгай багажаар онгойлгодог. Бөхчүүдэд кодыг нь хэлж тэмдэглэдэг. Ийм учраас өөр хүний шээс хийж аргалах ямар ч боломжгүй. Өдрийн сонин энэ мэдээллийг гарчиглахдаа шууд 13 бөх допинг хэрэглэсэн гэж бичсэн байна лээ. Ингэж гарчиглахаар хүмүүс наадмын бөхчүүд л гэж ойлгоно шүү дээ. 10 сарын таванд очиж шинжилгээ өгөх ёстой хоёр бөх өнгөрсөн долоо хоногт очиж шинжилгээгээ өгөөд хариу нь уржигдар ирсэн байна. Шинжилгээний дүнг өнөөдөр олон нийтэд мэдээлнэ. Сонинд бичсэнээр бол Солонгосын лабораторийн захирал дуулиан тараасан мэдээллийг өгсөнийхөө дараа сурвалжлагчид “Албан бичиг материалаа дахин хараад тодорхой хариу хэлье” гэсэн байдаг. Тэгвэл “Өдрийн сонин”-ыхон түүнтэй дахин холбогдоогүй л байна. Солонгосын лабораторийн захиралтай холбогдоод мэдээллийг тодорхой болгох хангалттай хугацаа өнгөрсөн байна шүү дээ” гэв.
Худал мэдээлэл гаргасан гэж байгаа бол манай сониныг шүүхэд өгөхгүй яасан юм
13 бөхийн допингийн талаарх мэдээллийн галыг асаасан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул энэ талаарх мэдээллийг дахин сөхөх болно гэж байна. “Бөхчүүд Допингийн эсрэг төвийн мэдээллийг худал гэж үзэж энэ асуудлаар манай сонинд хандаж байгаа. Үнэхээр худал мэдээлэл гаргасан гэж байгаа бол манай сониныг шүүхэд өгөхгүй яасан юм. Нам гүм байна. 32 бөхийн шинжилгээний бичгийг харуулахгүй байгаа нь допингийн мэдээллийг нууж байна гэсэн үг” гэж тэрбээр хэллээ. Т.Хулан