“Стив Жобсын нас барсантай холбогдуулж 5000 макбүүк үнэгүй тараах гэж байна, бүртгүүлнэ үү” гэсэн мессежийг мессенжэр, фэйсбүүкт түгээх боллоо. Тэгвэл үнэндээ энэ нь ердийн нэг вирус аж. Уг вирусыг таних хамгийн энгийн арга нь хэн нэгнээс “Hi r u there” гэсэн асуулт ирвэл энэ нь уг вирусын эхлэл юм. “Чи байна уу?”гэдгийг нь англиар ойлгоод хариу бичвэл нөгөө талаас Стив Жобсын тухай дээрх мессежийг илгээдэг байна. Яг л таны найз өөртэй чинь харьцаж байгаа мэт бичих хэдий ч дандаа англиар бичиж байгааг анзаарах хэрэгтэй. Төгсгөлд нь вирус түгээх холбоосоор орж бүртгүүлэхийг санал болгох бөгөөд түүнийг дарж орохгүй байхыг анхааруулъя. Хэрэв тийш орвол танд бүртгэлтэй бүх найз руу тань вирус халдаж, дээрх “эзэнгүй” мессеж таны өмнөөс найзад тань очиж, интернэт вируст урих болно.