
"Ноорог"-ийн О.Уламсайхан өнгөрөгч мягмар гарагийн үүрээр бусдад хутгалуулж хүнд гэмтэл авсан. Тэгвэл түүний аав М.Отгон байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр: Миний хүү Отгоны Уламсайханы талаар ташаа мэдээлэл маш их хийж байна, үүнд харамсаж байна. Бид хүүдээ санаа тавиад завгүй байлаа. Өөрөөс нь болон цуг амьдардаг найзуудаас нь асууж сонссоноор бол амьдарч буй байрных нь орцонд таарсан.
Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан. Харин манай хүү ахаа уучлаарай гээд аргадаад гэрт нь оруулсан байсан. Гэтэл гэрээсээ хутга барьж гарч ирээл лифтэнд суух гэх байхад нь дайрсан байсан. Найзууд нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ. Болсон явдал ердөө л энэ. Найзуудад нь л их баярлаж байна. Эмчилж буй алтан гарт эмч нартаа маш их баярлалаа. Бидний амьдарч буй нийгэм ийм хэрцгий байж болохгүй ээ, өөрчлөгдөх ёстой. Залуус минь амьдарч буй нийгмээ өөрчлөхийн тулд өдөр бүр заавал хичээгээрэй" гэлээ.

























































