Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14
0
ЖИРГЭХ

Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа. Ингэснээр шинжилгээнийхээ хариуг И-Монголиа системээр авах, үзлэгийн түүхээ гар утаснаасаа харах, цаасан дэвтрээ гээсэн тохиолдолд дахин авах шаардлагагүй зэрэг олон давуу талтай болж байгаа юм. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Батцоож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд цахимжуулах ажил чухал. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудал, боловсрол, эрүүл мэндийн байгууллага гэсэн 12 чиглэлд нийт 20600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Эдгээр хүмүүсийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр цахим болсноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээллүүд илүү бодит болж, бодлогын хэмжээнд эергээр нөлөөлнө. Цаашид мөн төрийн бусад үйлчилгээг цахимжуулахад туршлага болж байна” гэдгийг онцоллоо.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагаас олгодог урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, И-Монголиа системтэй хамтран цахимжуулжээ.

Уг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр /иргэдийн нэрлэж заншсанаар “Цагаан дэвтэр”/-ийг цахимжуулснаар иргэд, аж, ахуйн нэгжид дараах эерэг үр дүн гарна.

  • Иргэд тухайн шинжилгээний хариу гарсан даруйд И-Монголиа системээр шинжилгээний хариу, дүгнэлтээ авна. Ингэснээр биечлэн очиж хариу, дүгнэлтээ авах шаардлагагүй болж цаг хугацааны болон санхүүгийн хэмнэлт гарна.

  • Иргэд өөрийн үзлэг, шинжилгээний түүхээ гар утас, компьютероос хялбар харах боломжтой.

  • Цаасан дэвтэр алдагдах, гэмтэх зэрэг эрсдэл байхгүй болно.

  • Хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Төрийн байгууллагад дараах эерэг үр дүн гарна.

  • Цагаан дэвтрийн үзлэг, шинжилгээний гараар бичилт хийх үйл ажиллагаа байхгүй болж, бүртгэл, тайлан цахимаар гарч цаг хугацаа хэмнэн эмч, эмнэлгийн ажилчдын ажлыг хөнгөвчилнө.

  • Эмч өмнөх үзлэгийн хариу, эрсдэлийг харьцуулан эрт оношлох, зөвлөгөө өгөхөд дөхөм болно.

  • Үзлэг шинжилгээний хариу, дүгнэлтээ авах гэсэн иргэдийн давтан ирэлт байхгүй болж эмнэлгийн үзлэгийн ачаалал буурна.

  • Цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, өвчлөлийн түвшин, нас хүйсийн бүтэц зэрэг үзүүлэлтүүдийг шууд гаргах боломжтой.

  • Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын ажилчид урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэх, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа байдалд улсын байцаагч хяналт тавина.

Цаашид жолоочийн, ажилд орох ажилтны, гэрлэх хосын болон галт зэвсэг эзэмших иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг цахимжуулахыг зорьж буй аж. Цахимжуулах ажлын үр дүнд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгийн бодит мэдээлэлд тулгуурласан эрүүл мэндийн бодлого боловсруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС  

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
Монгол Улсад мөрдөж буй ажил, мэргэжлийн ангилал 2010 оноос хойш шинэчлэгдээгүй байна
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөллийг оруулж, хяналт, менежментийг сайжруулахад хамтран ажиллана
No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
    6 цаг 58 мин
  • Монгол Улсад мөрдөж буй ажил, мэргэжлийн ангилал 2010 оноос хойш шинэчлэгдээгүй байна
    7 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Парагвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шотландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шведийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 48 мин
  • 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
    8 цаг 11 мин
  • Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр: 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өссөн
    8 цаг 38 мин
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 45 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    8 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөллийг оруулж, хяналт, менежментийг сайжруулахад хамтран ажиллана
    8 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Чехийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    8 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Босни ба Герцеговины шигшээ багийн бүрэлдэхүүн
    9 цаг 3 мин
  • Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
    9 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
    9 цаг 13 мин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
    10 цаг 10 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
    10 цаг 37 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Германы шигшээ багийн бүрэлдэхүүн
    10 цаг 49 мин
  • ДАШТ-ийг шүүхээр томилогдсон Сомали улсын шүүгчийг АНУ хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ
    10 цаг 56 мин
  • “Татьяна” жүжиг Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно
    11 цаг 21 мин
  • С.Бямбацогт: Хэвлэн нийлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
    11 цаг 33 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
  • ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
  • Нидерланд улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
24 баримт
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК