Нийслэлд 172 мянган өрх сайжруулсан болон коксон түлш, мидилинг хэрэглэнэ гэж нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдэж байв. Дээрх гурван түлшийг хэрэглээнд оруулснаар агаарын бохирдол 40-50 хувь буурна гэж тооцоолсон. Гэвч гэр хорооллын өрхүүдээс агаарын бохирдлын 55.6 хувь, 28.9 хувийг автомашин, үлдсэн хувь нь үйлдвэрийн утаанаас үүдэлтэй байна.

Нийслэлд агаарын чанарын индекс шалгах дэлгэцүүдийг утааны голомтот байршилд байршуулсан байдаг. Тус мэдрэгчийн үзүүлэлтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт PM2.5 хамгийн өндөр буюу 231 гэж гарчээ. Харин бага бохирдолтой хэсэгт зургаан газар хамаарч байгаа аж. Үүнд, 100 айл, Монгол газар, Дамбадаржаа, Хайлааст, Таван буудал, Яармаг орчим нэрлэгдэж байна. Харин Богд хааны музей орчмоор цэвэр буюу хэвийн гэж байгаа аж.

Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлээс харахад 2017-2024 онд нийт 340.4 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 275.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч байсан.

























































