МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдахаар болсон талаар тус намын бүлгийн гишүүд хэлж байна. АН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Манай улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн арга хэмжээнд оролцоод өнөөдөр АНУ-аас ирж байгаа юм. Ерөнхий сайдыг ирмэгч хурлыг эхлүүлэхээр болсон байна. Тус хурлаар хэлэлцэх гол асуудал нь сонгуулийн хуулийн төсөл байх бололтой. УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд сонгуулийн тойргийг хуваах тал дээр саналын зөрүүтэй байгаа юм. МАН-ын бүлэг жижиг 48, АН-ын бүлэг томсгосон 26 тойргоор сонгуульд оролцоно гэсэн өөр өөрийн байр суурин дээр байгаа учир сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг гацаанд ороод байгаа юм. Маргааш төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар сонгуулийн төслийг хэлэлцэх ёстой. Тиймээс өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж гацаанд орсон асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцэх сурагтай.
Т.Хулан