МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай уулзжээ. Улсын ерөнхий прокурор долоо хоног бүрийн лхагва гарагт 15-17 цагийн хооронд иргэдийг хүлээн авдаг. Гэхдээ урьд өдөр нь нэрийг нь бичиж хүлээн авдаг журамтай аж. Гэвч Н.Энхбаяр даваа гарагийн ажлын цагаар түүн дээр гэнэт орж иржээ. Д.Дорлигжав түүнийг хүлээн авч уулзах сонирхолгүй байсан нь мэдээж бөгөөд ямар ч байсан хоёр тал хэрхэн, ямар сэдвээр ярилцсан талаараа нууцлахаар тохиролцсон бололтой. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Н.Энхбаярыг гарсаны дараа ерөнхий прокурор байгууллагынхаа харуул хамгаалалтын албаны удирдлагыг дуудаж "Н.Энхбаярыг орууллаа" хэмээн бухимдлаа нэлээд хүчтэй илэрхийлсэн гэнэ. Улсын Ерөнхий прокурорын газар саяхан болтол ердийн хамгаалалттай байсан боловч энэ жилээс Төрийн тусгай хамгаалалтын газар харуул хамгаалалтыг нь хариуцах болсон юм.