
Бага ангийн сурагчдын улирлын амралт энэ сарын 15-наас эхэлнэ. Амралт зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт эхлэх юм. Харин дунд, ахлах ангийнхан энэ сарын 22-ны өдрөөс эхлэн 5 долоо хоног амрах юм.
Энэ жилээс бага ангийн сурагчдыг долоо хоног илүү амраахаар болжээ. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын Яам үзсэн байдаг.
Өвлийн амралтын хуваарь:
/НИЙСЛЭЛ/
- Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.
- Дунд анги: 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно.
- Ахлах ангийн сурагч: 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.
/АЙМАГ, СУМ, БАГ/
- Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.
- Дунд анги: 12 сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно.
- Ахлах анги: 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.





















































